Энэтхэг улс 2040 гэхэд сар руу сансрын нисгэгчээ илгээхээр зорих болжээ
2023, 10 сарын 18. 15:010

Мягмар гарагт Энэтхэгийн засгийн газраас мэдэгдсэнээр тэд 2040 он гэхэд сар руу сансрын нисгэгчээ илгээхээр зорьжээ. Үүний тулд тэд өөрсдийн сансрын станцыг 2035 он гэхэд байгуулж дууссан байх гэнэ.

Энэхүү төлөвлөгөөг тус улсын ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагт танилцуулсан бөгөөд энэ ташрамд тэрээр эрдэмтдээс Сугар, Ангараг гараг руу нисэх даалгавар дээр ажиллахыг хүсжээ.

Энэтхэг улсын хувьд өнгөрөгч наймдугаар сард сарны өмнөд туйлд сансрын хөлгөө газардуулсан дэлхийн анхны улс болсон бол есдүгээр сард нарыг судлахын тулд пуужин хөөргөсөн юм.

Мэдэгдлийн хүрээнд BBC сувгаас мэдээлснээр Энэтхэгийн Сансар судлалын Байгууллага мөн Гаганяан гэх төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд эл төсөл нь тодорхой хэдэн хүнтэй багийг 400 километрийн тойрог замд оруулж, эргүүлэн аюулгүй авч ирэх гэнэ. Улмаар энэ долоо хоногийн бямба гарагт Энэтхэгийн сансрын агентлаг эл төслийн гол туршилтыг хийх ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56