Японоос анх удаа тайраннозавридын эрүүний чулуужсан яс олджээ
2 сарын 16. 18:321

Японы баруун өмнөд нутгаас цэрдийн галавын сүүл үед хамаарах 74 сая жилийн настай газрын давхаргаас тайранозаврид үлэг гүрвэлийн доод эрүүний чулуужсан яс олдсон талаар орон нутгийн музейнүүд пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь тус улсаас олдсон анхны ийм олдвор болжээ.

Күмамото мужийн Рейхокү суурингаас олдсон олдвор нь Цэрдийн галавын сүүл үеийн томоохон тероподуудын төрөл хийгээд Ази тив дэх тархац нутгийнх нь судалгааг ахиулах төлөвтэй байна гэж “Гошоүра” цэрдийн галавын музей болон Фүкүи мужийн Үлэг гүрвэлийн музейгээс мэдэгдсэн байна.

Үлэг гүрвэлийн музейн судлаачийн хэлснээр, эл олдвор нь Тайранозаврид овгийн шинэ төрөл зүйлд хамаарах бөгөөд биеийн уртыг нь ойролцоогоор найман метр гэж таамаглаж байна. Чулуужсан ясыг 2014 онд анх илрүүлжээ. Үүнийг Японоос олдсон махан идэшт үлэг гүрвэлийн хамгийн том эрүүний яс гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Өмнө нь олдсон чулуужсан олдворуудтой харьцуулахад хожуу үед үүссэн давхаргаас олдсон. Энэ нь Азид ховор тохиолдол юм” гэж “Гошоүра” музейн эрхлэгч Хироми Курошү ярилаа. Уг олдворыг Японы баруун өмнөд хэсэгт орших музейг ирэх гуравдугаар сард шинэчлэгдэн нээгдсэнийх нь дараа дэлгэн үзүүлэх ажээ.

Тайранозавридын төрөл зүйлүүд нь 83-66 сая жилийн тэртээ одоогийн Хойд Америк, Ази тивийн нутгаар амьдарч байсан, 5 метрээс 10 гаруй метр урт том биетэй, махан идэшт үлэг гүрвэлүүд юм гэж музейгээс мэдээлэв. Өмнө нь Японы баруун өмнөд нутгийн Нагасаки зэрэг мужаас ийм төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан шүд олдож байжээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Эсэргүү
103.41.93.221
   /
2 сарын 18. 20:12

Тиранозавр

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41