Цусны шинжилгээгээр амиа хорлох сэдлийг илрүүлнэ
2023, 12 сарын 21. 18:080

Сэтгэлийн гүн хямралд орсон болон амиа хорлох сэдэл төрсөн эсэхийг ердийн цусны шинжилгээгээр оношлох боломжтой гэдгийг Калифорни муж улсын Сан-Диегогийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.

Сэтгэлийн гүн хямрал, амиа хорлох сэдэл нь халдварт өвчин, хорт хавдартай адил бие махбодийн бодисын солилцоонд (метаболизм) нөлөөлдөг болохыг тогтоожээ. Метаболизмын өөрчлөлт нь цусны химийн найрлагыг өөрчилж тодорхой бодисын солилцооны эмгэгээс үүдэлтэй өвөрмөц нэгдлүүдийг үүсгэдэг байна. Тэдгээрийг биомаркер гэж нэрлэдэг.

Өвчин бүр өөрийн гэсэн биомаркеруудын багцтай байдаг тул цусны шинжилгээгээр илрүүлж болно. Иймээс онолын хувьд өвчтөний сэтгэлийн хямрал, түүнд амиа хорлох сэдэл төрсөн эсэхийг цусны шинжилгээгээр илрүүлэх боломжтой гэсэн үг юм.

"Сэтгэцийн эмгэгийн шалтгаан ба түүний биемахбодид үзүүлэх нөлөө нь зөвхөн тархинд төдийгүй бүхий л бие организмд нөлөөлдөг" гэж Сан-Диегогийн Анагаах ухааны сургуулийн профессор Роберт Навио ярьж байна.

Зарим тохиолдолд сэтгэлийн гүн хямралыг эмчлэх боломжгүй байдаг. Ийм өвчтөнүүдийн ихэнхэд нь амиа хорлох бодол төрдөг бөгөөд бараг гурван өвчтөн тутмын нэг нь хамгийн цөөндөө гэхэд нэг удаа амиа хорлох оролдлого хийсэн байдаг ажээ.

Шаардлагатай биомаркеруудыг илрүүлэхийн тулд эрдэмтэд эмчлэхэд бэрх сэтгэлийн гүн хямралтай олон зуун өвчтөний цусыг шинжилж, ижил тооны эрүүл хүмүүсийн судалгааны дүн шинжилгээтэй харьцуулжээ. Цусан дахь олон зуун янз бүрийн нэгдлүүдийн тав нь эмчлэхэд бэрх сэтгэлийн гүн хямралтай, амиа хорлох бодолтой өвчтөнийг тодорхойлох биомаркер болгон ашиглаж болохыг тогтоожээ.

Энэхүү таван биомаркерийн багц нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд өөр өөр байдгийг мөн тогтоосон байна. Гэхдээ хүний биеийн эсийн түвшинд эрчим хүч ялгаруулдаг митохондрийн үйл ажиллагаа тасалдсаныг илтгэх биомаркерууд эдгээр хоёр хувилбарын аль алинд нь бий.

Энэ эмгэгийг сайтар судалж, эмчлэх аргуудыг олж чаджээ. Уг эмчилгээг хэрэглэснээр хүнд хэлбэрийн сэтгэлийн гүн хямрал, амиа хорлох сэдлийг сааруулах буюу эсвэл бүрмөсөн эмчлэх боломж бий.

Дэлхий дээр нэг тэрбум орчим хүн мансууруулах бодисын донтолт, шизофрени зэрэг олон янзын сэтгэцийн эмгэгтэй байдаг. Тэдгээрээс сэтгэл түгших, сэтгэлийн гүн хямралд орох эмгэг хамгийн түгээмэл байдаг бөгөөд эдгээр нь дэлхийн эдийн засагт жил бүр бараг 1 их наяд долларын хохирол учруулдаг аж. Энэ нь Турк эсвэл Саудын Арабын ДНБ-тэй тэнцэнэ.

Энэ тооцоонд сэтгэл шаналал, сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн бүтээмж буурдгийг оруулаагүй байна. Хөдөлмөрийн бүтээмж буурснаас дэлхий даяар жил бүр 250 тэрбум долларын хохирол учруулдаг болохыг тооцоолсон аж.

ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн ихэнх улс орнуудад амиа хорлолтын дундаж түвшин тогтмол буурч байгаа хэдий ч жилд нийтдээ 700 гаруй мянган хүн амиа хорлож байна. Түүнээс гадна эрчүүд амиа хорлох тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад бараг хоёр дахин их байдаг.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18