НАСА 2040 он гэхэд саран дээр барилга байгууламж барих төслийг эхлүүлжээ
2023, 10 сарын 4. 1:160

АНУ-ын Сансар судлалын үндэсний агентлаг буюу НАСА саран дээр барилга байгууламж барихаар төлөвлөж байна. Тодруулбал НАСА 2040 он гэхэд саран дээр суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зөвхөн сансрын нисгэгчид төдийгүй энгийн хүмүүс ч тэнд тодорхой хугацаагаар амьдрах боломж бүрдэх болно гэжээ.

Нью Йорк Таймс сонин орон нутгийн цагаар 2-ны өдөр НАСА-гийн технологийн хөгжил хариуцсан захирал Никки Векхайзерын үгнээс иш татан мэдээлснээр "Бид бүгд хамтдаа саран дээр хөл тавих тэр мөчийг үзэхийн тулд бэлтгэл ажлыг эхлүүллээ” хэмээн дурдсаныг уламжилсан байна.

НАСА нь энэхүү төслийнхөө хүрээнд өнгөрсөн онд Америкийн ICON компанитай 57.2 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ.

Энэхүү төсөл нь саран дээрх чулуулаг, ашигт малтмалын хэлтэрхий болон сарны гадаргад хуримтлагдсан тоос шороо зэргийг барилгын материал болгон хувиргаж 3D хэвлэх төхөөрөмж ашиглан барилга байгууламж барих зорилготой юм. Векхайзер "Хэрэв гол хүчин чадлаа сайжруулчих л юм бол энэ боломжгүй зүйл биш юм” хэмээн тун итгэлтэй өгүүлсэн байна.

3D хэвлэх төхөөрөмжөөр барилга барих гэдэг нь 3D загварт тулгуурлан түүхий эдийг дээр дээрээс нь давхарлан хэвлэх технологийг хэлж буй юм. Тус технологи нь барилгын үйл явцыг автоматжуулах замаар зардал, цаг хугацаа, материалын зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай гэдгээрээ өндөр үнэлгээ аваад байгаа юм. Тиймээс энэхүү технологийг саран дээр ч ашиглах боломжтой гэж таамаглаж байгаа аж.

АНУ-ын Техас мужид 3D хэвлэх технологийг ашиглан орон сууцны хороолол барьж олны анхаарлыг татсан ICON компанийн гүйцэтгэх захирал Жейсон Баллард “Энэхүү технологи нь хүн төрөлхтөнд төсөөллөөс ч илүү ирээдүйг авчирч чадна” хэмээн хэлсэн байна.

Тус компани нь ирэх оны хоёрдугаар сард цацраг туяа, дулаан барилт зэрэг тодорхой нөхцөл байдалд бэлтгэх туршилтуудыг хийж, уг 3D хэвлэх төхөөрөмж саран дээр ямар нэгэн саадгүй ажиллах боломжийг бүрдүүлэх аж. Түүнчлэн НАСА-гийн зүгээс хэд хэдэн их дээд сургууль болон хувийн компаниудтай хамтран сарны гадаргуу дээр баригдах барилга, байгууламжийн интерьер засал болон тавилга зэргийг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Гэвч шинжлэх ухааны салбарын зарим мэргэжилтнүүд НАСА-гийн энэхүү төлөвлөгөө биелэх магадлал багатай гэж үзсэнээс гадна саран дээрх тоос, тоосонцроор амьсгалах нь хүний ​​биед сөрөг нөлөөтэй байж болзошгүй хэмээн анхааруулсан байна.

Гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолж буйгаар “АНУ нь сар судлалтай холбоотойгоор хэд хэдэн улс орнуудтай олон улсын гэрээ хэлцлийг хийж байсан билээ. Олон улсын түвшний эдгээр гэрээ хэлцлүүд нь саран дээр барилга барих уг төсөлд саад болж мэдэх юм” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21