Газад гал зогсоохыг шаардсан тогтоолын төсөлд АНУ хориг тавьжээ
2 сарын 21. 12:410

Газын зурвасын Хан-Юнис хотод ширүүн тулалдаан болж байгаа тухай мягмар гарагт Израилын арми мэдээлсэн бол АНУ хүмүүнлэгийн үүднээс нэн даруй гал зогсоох, тусламж авах боломжийг нэмэгдүүлэх, палестинчуудыг албадан нүүлгэн шилжүүлэхээс татгалзахыг уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хориг тавьжээ.

НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэхдээ, Газын зурваст байлдааны ажиллагааг түр зогсоох, ХАМАС-ын барьцаалсан хүмүүсийг суллах талаар АНУ, Египет, Израил, Катар улсуудын хооронд хийж буй хэлэлцээнд эрсдэл учруулж болзошгүй тул АНУ тогтоолын төсөлд хориг тавьсныг дурдлаа.

“ХАМАС-ыг барьцаалагдсан хүмүүсийг суллахыг үүрэг болгосон хэлэлцээрт хүрэхгүйгээр нэн даруй, урьдчилсан болзолгүйгээр эвлэрэхийг шаардах нь тогтвортой энх тайванд хүргэхгүй. Харин ч энэ нь дайныг даамжруулж болзошгүй” гэж Томас-Гринфилд санал хураалтын өмнө хэлсэн байна.

Аюулгүйн Зөвлөлийн 13 гишүүн улс Алжирын боловсруулсан тогтоолын төслийг дэмжсэн бол Их Британи түдгэлзсэн байна. 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израилын өмнөд нутаг руу довтолсны хариуд байлдааны ажиллагаа эхлүүлснээс хойш АНУ гурав дахь удаагаа тогтоолын төсөлд хориг тавьсан нь энэ юм.

АНУ-ын эрх баригчид мөн 12 дугаар сард тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахгүйн тулд хориг тавих эрхээ ашиглажээ.

Тус улс өөр тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд санал болгосон бөгөөд уг төсөлд ХАМАС-тай хийж буй Израилын дайныг түр зогсоохыг уриалж, Рафахт хуурай замын томоохон ажиллагаа явуулахыг буруутгасан байна.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47