Э.Блинкен Ойрхи Дорнодыг дахин зорилоо
2 сарын 6. 13:010

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрхи Дорнодын орнуудыг зорихдоо хамгийн түрүүнд даваа гарагт Саудын Араб улсад хүрэлцэн ирлээ.

Энэ удаад түүний зорилго нь Саудын Араб, Израилын харилцааг хэвийн болгох яриа хэлэлцээг урагшлуулах, мөн байлдааны ажиллагаа дууссаны дараа Газын зурвасын засаглалын асуудлаарх хэлэлцээнд ахиц дэвшил гаргах явдал юм.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдсанаас хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга тус бүс нутагт тав дахь удаагаа очиж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Иордан дахь АНУ-ын цэргийн баазад нисгэгчгүй онгоцоор дайрсны хариуд Сири, Ирак, Йемен дэх Иранаас дэмжлэг авдаг зэвсэгт бүлэглэлүүдэд хариу цохилт өгч буй үед тохиож байна.

Э.Блинкен энэ долоо хоногийн сүүлчээр Египет, Катар болон Израилд очиж, ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар тохиролцоонд хүрэхийн тулд Египет, Катар улсуудын зуучлалаар хийж буй хэлэлцээг урагшлуулахыг зорьж байна. Э.Блинкен мөн АНУ, Израил, Египет, Катарын өндөр албан тушаалтнууд өнгөрсөн сард Парист уулзах үеэр дэвшүүлсэн гал зогсоох саналыг хэлэлцэнэ.

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод Э.Блинкен тус улсын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман, Гадаад хэргийн сайд хунтайж Файсал бин Фархан Аль Сауд нартай уулзжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47