Ж.Байден: Ирэх долоо хоногт гал зогсоно гэдэгт найдаж байна
2 сарын 27. 10:310

Газын зурваст ирэх даваа гараг гэхэд гал зогсоно хэмээн найдаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.

Катарт үргэлжилж буй Израил ба ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдийн хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарсан тухай мэдээлэл цацагдсаны дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ. “Галын зогсоох тохиролцоонд хүрэхэд тун ойртсон гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх маань надад хэлсэн” гэж Ж.Байден хэллээ. Израилын гол холбоотон болох Америкийн төрийн тэргүүн Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ энэ тухай мэдэгджээ.

Газын зурваст нэн даруй гал зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд АНУ өнгөрсөн долоо хоногт хориг тавьсныхаа төлөө хүчтэй шүүмжлэлд өртсөн юм. Үүний дараа тус улс өөрийн боловсруулсан түр гал зогсоох тухай тогтоолыг санал болгож, түүндээ Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хот руу довтлохгүй байхыг Израилд анхааруулсан байна.

Ням гарагт Израилын Батлан хамгаалах хүчин /IDF/ Рафах хотод явуулах байлдааны ажиллагааны төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулсан байна. Харин Израилын уг ажиллагааг олон улсын зүгээс буруутгаж, тус улсад шахалт үзүүлсээр байгаа юм. Учир нь, Газаас дүрвэсэн палестинчуудын орогнох газар нь Рафах болжээ.

Үүний сацуу Баруун эргийн эзлэгдсэн газар нутаг дахь Палестины засаг захиргааны Ерөнхий сайд Мухаммед Штайегийн удирдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байна. Ерөнхийлөгч М.Аббас огцрох хүсэлтийг хүлээн авчээ. Түүний хувьд Израил-ХАМАС-ын дайн дууссаны дараа Газын зурвасыг удирдахын тулд Палестины засаг захиргааг шинэчлэх ёстой гэсэн АНУ-ын шахалтад ороод байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху Газын зурвасын ирээдүйн талаарх төлөвлөгөөндөө Палестины засаг захиргааны гүйцэтгэх үүргийн тухайд огт дурдаагүй байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47