Нидерланд улсын прокурорын газраас Крымийн гүүрийг барихад ОХУ-д тусалсан 4 компанид торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ
2023, 10 сарын 13. 19:210

Баасан гарагт Нидерланд улсын прокурорын газраас Крымийн гүүрийг барихад ОХУ-д тусалсан 4 компани, 8 хүнд шийтгэл оноож буйгаа мэдэгджээ.

Шийтгэлийн үндэслэл нь хариуцлага хүлээх болсон этгээд, аж ахуйн нэгжүүд нь 2014-2017 оны хооронд Европын Холбооноос ОХУ-ын эсрэг тогтоосон хоригийг зөрчиж, Крымийн гүүрийг барихад ОХУ-д тусалсан гэнэ.

Тийнхүү прокурорын газраас мэдэгдсэн дагуу хэрэгт холбогдогч этгээдүүд 20-60 цагийн нийтэд тустай ажил хийх шийтгэл хүлээсэн бол аж ахуйн нэгжүүд нийт 160,000 еврогийн торгуулийг төлж барагдуулах болжээ.

Харин тэд ОХУ-д хэрхэн тусалсныг тодруулбаас, шийтгэл хүлээсэн хүмүүс болон аж ахуйн нэгжүүд нь ОХУ-ыг машин, механизм, шаардлагатай сэлбэг хэрэгсэл болон бусад үйлчилгээгээр хангасан гэжээ.

Нидерланд улсын прокурорын газраас олон нийтэд ил болгосон мэдээллийн дагуу тэд хэрэгт холбогдогчдод зохих хэмжээний шийтгэлийг нь ногдуулсан ч торгуулах болсон компаниудын нэрийг зарлаагүй байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
4
1
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01