“Фүкүшима”-гийн реакторуудыг дрон ашиглан судална
2 сарын 29. 11:360

Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ эвдэрсэн реакторуудын нэгийнх нь дотор хүний гарт багтах хэмжээний жижиг дрон нисгэжээ. Дронуудын тусламжтайгаар өмнө нь роботуудын хүрч чадаагүй газрууд дахь хайлсан түлшний үлдэгдлийг судална гэж найдаж байна.

Энэ мэдээллийг цуглуулахын тулд дөрвөн дроныг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хамгийн их эвдэрсэн нэгдүгээр реакторын үндсэн хадгалах сав руу нэг нэгээр нь оруулахаар төлөвлөжээ.

АЦС-ын оператор TEPCO компани гурван реактор тус бүрийн дотор мөлхөгч робот, усан доор ажилладаг машин зэрэг хэд хэдэн аппарат илгээж байсан боловч тэдгээр нь хог хаягдал, нурангин дундуур явахад хүндрэлтэй тулгарч байжээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд тодорхой мэдээллийг цуглуулж чадсан байна.

Станцын гаднах загвар байгууламжид өнгөрсөн долоодугаар сараас хойш бэлтгэл сургуулилалт хийсний эцэст лхагва гарагт дроныг нисгэжээ. Дронууд нь маневр хийх чадвар сайтай бөгөөд мэс заслын өрөөнд шууд дүрс бичлэг болон өндөр чанартай зураг илгээх зориулалттай өндөр нягтралтай камерыг урд талд нь суурилуулсан байна.

Эхний ээлжид хоёр дрон суурь гэж нэрлэгддэг хэсгийг шалгаж, нөгөө хоёр дроныг өмнөх аппаратуудын хүрч чадаагүй хэсэг рүү илгээх боломжтой эсэхийг тогтооно. Холбогдох албаныхан 2011 онд хэт халсан түлш хэрхэн дуссаныг олж мэдэхийн тулд доод хэсгийг хальсанд буулгана гэж найдаж байна.

TEPCO компани мөн лхагва гаргаас станцын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах ажлын дөрөв дэх үе шатыг эхлүүлжээ. Станцын цэвэрлэсэн ус нь аюулгүй бөгөөд холбогдох үйл явцыг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хянаж байгаа гэж Засгийн газар болон станцын операторын зүгээс мэдэгдэж байгаа боловч уг шийдвэр нь загас агнуурын салбарынхны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, Хятадын тал Японы далайн бүтээгдэхүүний импортод хориг тавьсан юм.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35