ОХУ: 15 цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх хүчин чадалтай “Сармат” пуужингийн бүтээн байгуулалт бараг дууссан
2023, 12 сарын 18. 15:231

ТАСС агентлаг орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, ОХУ 15 хүртэлх тооны цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх хүчин чадалтай шинэ үеийн “Сармат" тив алгасагч баллистик пуужингийн бүтээн байгуулалтын ажлыг удахгүй дуусгавар болгох гэж буй талаар онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар Оросын Стратегийн пуужингийн армийн командлагч, хурандаа Сергей Караев “”Сармат” суурин пуужингийн системийн бүтээн байгуулалт үндсэндээ дууссан. Энэхүү бүтээн байгуулалт нь Оросын пуужин болон сансрын салбарын хөгжил хаана явааг харуулж буй хэрэг” хэмээн дурдсан байна.

“Сармат”-ыг 2009 оноос хойш Уралын нурууны ойролцоох Челябинск муж дахь Макеевын нэрэмжит пуужингийн зохион бүтээх товчоо хөгжүүлж, бүтээн байгуулалтыг нь хийж буй бөгөөд гурван шатлалт шингэн түлшээр ажилладаг, ангараас хөөргөдөг тив алгасагч баллистик пуужин юм.

Хуучин ЗХУ-ын үед үйлдвэрлэж асан "Воевода" тив алгасагч баллистик пуужинг орлох зорилгоор "Сармат"-ыг хөгжүүлж байгаагаа тус улс өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Уг пуужин нь 18.000 километрийн тусгалтай ба 15 хүртэлх тооны цөмийн цэнэгт хошууг тээвэрлэж, хошуу бүр заасан байнд тусах чадвартай аж.

Эргэн сануулахад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч 2-р сард мэдэгдэхдээ энэ ондоо багтаан “Сармат” пуужингийн хөгжүүлэлт, бүтээн байгуулалтыг дуусгавар болгон байлдааны ажиллагаанд ашиглана хэмээн мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Гана
66.181.161.65
   /
2023, 12 сарын 18. 20:29

Өнгөрсөн 6-р сард Жо.Байдён Украйньд гэнэт зочлоход ОХУ сүрийг үзүүлж 2 Сармат пуужин хөөргөсөн нэг нь байран дээрээ дэлбэрч,нэг нь хөөрсөн. Сарматыг зохион бүтээхэд Украйны эрдэмтэн инженерүүд оролцсон бөгөөд 14 онд Оросууд Крымыг эзлэхэд тэд ажлаа хаяж нутаг буцсан гэдэг. Оросуудын нэг арга нь бусдыг айлган сүрдүүлж дарамтлах. Украйны дайн ОХУ эдийн засаг цэрэг армийн хувьд сул дорой, технологийн хувьд ихээхэн хоцрогдсоныг дэлхийд харуулсан.

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41