БНХАУ: Өвөрмонголоос 17 тэрбум юаниар хэмжигдэх нөөц бүхий алтны орд илрүүлжээ
2023, 12 сарын 15. 3:022

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орноос (ӨМӨЗО) 17 тэрбум юаниар хэмжигдэх нөөцтэй алтны уурхайг илрүүлжээ.

Тус улсын Эдийн засгийн мэдээ зэрэг орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр , Өвөрмонголын Баяннуур аймгийн Урадын дунд хошууны алтны уурхайн хайгуулчид геологийн судалгааны явцад 38 тонн нөөц бүхий алтны уурхайг илрүүлсэн тухай онцолсон байна. Тус мэдээнд дурдсанаар энэхүү алтны уурхай Ганцмод боомтын ойролцоо оршдог аж.

Энэ он гарсаар тухайн бүс нутгийн 27.141 хавтгай дөрвөлжин метр газарт 57 удаагийн өрөмдлөг хийсэн байна. Харин энэ удаагийн хайгуулын талбай нь 2.52 хавтгай дөрвөлжин километр газрыг хамарч буй аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Энэхүү алтны уурхайн хайгуул нь ашигт малтмалын нөөц баялгийг зүй зохистой хөгжүүлэх, ашиглах, олборлолтын цар хүрээг өөрчлөх геологийн үндэс, нөөцийг бүрдүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Тус бүс нутаг нь ашигт малтмалаар баялаг гэдгээрээ олноо танигдсан газар аж. Тодруулбал нүүрс, газрын тос, төмөр, хар тугалга, цайр, цахиур, бал чулуу, боржин чулуу, алт, мөнгө зэрэг нийт 68 төрлийн ашигт малтмалын орд байдаг гэх тооцоо бий. Өнөөдрийг хүртэл батлагдсан алтны нөөц нь 143 тонн ба нөөцийн хэмжээ 300 тоннд ч хүрч магадгүй хэмээн таамагладаг байна. Тус бүсээс жилд 4.8 тонн алт олборлодог. Түүнчлэн 100 сая гаруй тонн бал чулууны нөөцтэй хэмээн үздэг аж.

Өнгөрсөн оны тавдугаар сард БНХАУ-ын Шаньдун мужийн Лайжоу хот орчимд хийсэн хайгуулын ажлын явцад 580 тоннын нөөцтэй алтны орд илрүүлсэн билээ. Тэрчлэн 2017 онд мөн л Шаньдун мужаас 550 тоннын нөөцтэй алтны орд илэрч байсан ба 2015 онд усан доороос 470 тоннын нөөцтэй алтны орд илэрч байсан удаатай. Энэ мэтчилэн дэлхийд хуруу дарам цөөн тоологдох арвин нөөцтэй алтны ордууд тус улсаас илэрч буй талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
1
2
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Шагдар сүрн:
202.21.108.2
   /
2023, 12 сарын 18. 10:13

Олон тонн алтны нөөц илэрсэн бол хятадууд манай газар нутаг руу шунаад байхгүй л байгаасай.!!!

66.181.161.26
   /
2023, 12 сарын 17. 17:49

Хайран юм.Уг эзэнд нь хүртээлгүй нь дэндүү шударга бус.!

Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03