Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Apple компани хэрэглэгчийн бүртгэлийг шинээр үүсгэх хаяг буюу Apple ID-ийн нэрийг Apple Account болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа тухай MacRumors цахим хуудас компанийн эх сурвалжийг эш татан мэдээлэв.
Apple-ийн цахим хуудсаар бүртгэлийн мэдээллийг шалгахын тулд шинэ нэрийг хэдийнээ ашиглаж эхэлжээ. Тус компани оны сүүлчээр iOS 18 болон macOS 15 үйлдлийн системийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд шинэ үйлдлийн системүүд гарахтай зэрэгцэн Apple ID-г өөрчлөх аж. Гэхдээ ингэж өөрчлөхийн шалтгаан нь тодорхойгүй байгаа юм. Тус компани шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэхээсээ өмнө шинэ нэрийн хэд хэдэн хувилбарыг судалж байгаа тул Apple Account гэж нэрлэх нь эцсийн хувилбар биш байж магадгүй.
Apple-ийн хэрэглэгчийн хаягийг AppStore, iCloud, Apple Music зэрэг үйлчилгээнүүдэд нэвтрэхэд ашиглагддаг.
Тус компани нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Brand Finance” компаниас танилцуулдаг хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг тэргүүлсэн юм. Apple-ийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 74 хувиар өсөж, 517 тэрбум долларт хүрснээр Microsoft, Google, Amazon гэсэн өрсөлдөгчдөө ардаа орхижээ.
Эх сурвалж: MacRumors /МОНЦАМЭ агентлаг/
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй