Дэлхийн хэмжээнд таргалалттай хүмүүсийн тоо 1 тэрбумыг давжээ
3 сарын 1. 3:180

1990 оноос хойш дэлхий хэмжээнд таргалалттай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж, нэг тэрбум гаруйд хүрээд байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) орон нутгийн цагаар 1-ний өдөр эрүүл мэндийн мэдээллээр дагнан ажилладаг Lancet сэтгүүлд энэ талаарх тайланг нийтэлжээ. Уг тайланд дурдсанаар, 2022 оны байдлаар 879 сая насанд хүрэгчид, 159 сая хүүхэд, өсвөр насныхан таргалалттай байгаа нь тогтоогдсон талаар онцолсон байна.

Энэ нь 1990 онтой харьцуулахад нийт таргалалттай хүний тоо хоёр дахин, хүүхэд, өсвөр насныхны таргалалт бараг дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн 2022 оны байдлаар дэлхийн нийт насанд хүрэгчдийн 43 хувь нь илүүдэл жинтэй гэх тооцоог мөн гаргасан байна.

ДЭМБ-ын зүгээс таргалалтыг хоол тэжээлийн дутагдлын нэг хэлбэр гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл, биеийн жингээ алдахад хүргэдэг хоол тэжээлийн дутагдал байдгаас гадна хэт их илчлэгээс үүдэлтэй таргалалтыг хоол тэжээлийн тэнцвэргүй байдлын шинж тэмдэг гэж тооцдог аж.

Уг тайланд "Жингийн дутагдалтай болон таргалалттай хүмүүс Хойд Америк, Ойрхи Дорнод, Карибын тэнгисийн арлын орнууд, Африк зэрэг бүс нутагт олон байна. Буурай хөгжилтэй орнуудад жингийн дутагдалтай хүмүүсээс гадна таргалалттай хүмүүс ч олширч байгаагаас харахад дэлхий даяар уг асуудалд анхаарал хандуулж, арга барилаа өөрчлөх шаардлагатайг сануулж байна” хэмээн цохон тэмдэглэв.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс “Энэхүү тайлангаас харахад таргалалттай тэмцэх асуудал “8 настай балчираас 80 настай буурай хүртэл”анхаарах асуудал болоод байна. Таргалалттай тэмцэх зорилтыг хэрэгжүүлэхэд төр засаг, орон нутаг, олон улсын байгууллагуудын хүчин чармайлт, хамтын ажиллагаа шаардлагатай байна” хэмээн онцолжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Таргалалттай тэмцэх явдал нь тухайн улс орны бүх нийтийн оролцоог шаардсан чухал асуудал хэдий ч улс орнууд тэр бүр чухалчилж авч үзэхгүй байгаа нь харамсалтай” гэв.

ДЭМБ-аас таргалалттай тэмцэхийн тулд улс орон бүр эхийн сүүгээр хооллохыг дэмжих, хоруу чанартай хүнс, ундааны маркетингийг зохицуулах, хэт их өөх тос, элсэн чихэр, давс агуулсан бүтээгдэхүүний борлуулалтыг зохицуулах, хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр шим тэжээлийн талаар заавал дурдахыг зөвлөж байна.

Түүнчлэн таргалалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зэрэг асуудлыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй уялдуулан эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний сурталчилгааг олон нийтэд түгээх нь нэн шаардлагатай байгааг анхааруулав.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35