АНУ түдгэлзсэнээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа
3 сарын 26. 11:320

Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.

Энэ бол 2023 оны 10 дугаар сард Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан анхны уриалга юм. Өмнө нь Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг батлахыг АНУ эсэргүүцэж байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ ба БНХАУ Газын зурвас дахь нөхцөл байдлын тухай АНУ-ын санаачилсан тогтоолд хориг тавьсан юм. Уг тогтоолд нэн даруй гал зогсоох уриалгыг ХАМАС-ын барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах асуудалтай холбож авч үзсэн байна.

Даваа гарагт баталсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн улсууд санал болгожээ. Энэ удаад АНУ тогтоолд хориг тавиагүй нь Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагааны асуудлаар Вашингтон, Израил хоёр санал зөрөлдөөнтэй байгааг харууллаа. Тухайлбал, Газад амиа алдсан энгийн иргэдийн тоо өссөөр байгаатай холбогдуулан Америкийн эрх баригчид Израилыг шүүмжилж байна. Одоогийн байдлаар, Газын зурваст 32 мянга гаруй хүн амиа алдаад байгаагийн ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд юм. Түүнчлэн Газын хүн ам өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэж байгаа тул хүмүүнлэгийн тусламжийг илүү их хэмжээгээр нэвтрүүлэхийг АНУ-ын зүгээс Израилд уриалсаар байв.

Хүмүүнлэгийн тусламжийг хүргэхэд Израил саад учруулж байна гэж НҮБ-ын төлөөлөгчид буруутгаж байгаа бол “НҮБ-ын агентлагуудын ажилтнууд хүнсний тусламжийг хуваарилан түгээж чадахгүй байна” гэж Израилын эрх баригчид няцаажээ.

Аюулгүй Зөвлөлийн шийдвэрт хориг тавихгүй гэсэн Вашингтоны шийдвэр гарсны дараа Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-д хийх гэж байсан айлчлалаа цуцалжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “Бид үргэлж тов тодорхой байр суурь баримталсаар ирсэн бөгөөд гал зогсоох нь барьцааны хүмүүсийг суллах талаарх тохиролцооны нэг хэсэг хэмээн үзэж байна” гэлээ.

"АНУ түдгэлзэх шийдвэр гаргасан нь ХАМАС-ыг зэмлэн буруушаасан үг хэллэг тогтоол байгаагүйтэй холбоотой, гэхдээ уг баримт бичиг нь гал зогсоох ба барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлууд хоорондоо харилцан уялдаатай гэсэн бидний байр суурийг тусгасан байсан” хэмээн Ж.Кирби тайлбарлажээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03