Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
3 сарын 29. 11:520

ӨАБНУ-д зорчигч тээврийн автобус 50 м өндөр гүүрэн дээрээс жалга руу унаж осолдсоны улмаас 45 хүн амиа алджээ.

Зорчигчдын дундаас ганцаараа амьд үлдсэн найман настай охин хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Зүүн хойд нутгийн Лимпопо мужид явж байсан автобус гүүрний хашлагыг даван газарт унаж шатсан байна.

Автобусанд улаан өндөгний баярт оролцохоор Ботсвана улсын нийслэл Габороне хотоос Өмнөд Африкийн Мориа хот руу явж байсан мөргөлчид сууж явжээ.

Өмнөд Африкийн олон нийтийн телевизийн мэдээлснээр, тээврийн хэрэгсэл Йоханнесбург хотоос хойд зүгт 300 км зайд орших Ммаматлакала уулын даваан дээрх гүүрэн дээр явж байхдаа жолоодлого алдаж, гүүрнээс унасан байна.

Ослын газарт очсон Тээврийн сайд Синдисиве Чикунга ослын улмаас хайртай дотны хүмүүсээ алдсан ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд, Өмнөд Африкийн Засгийн газар цогцсуудыг эх оронд нь илгээхэд тусалж, ослын шалтгааныг сайтар мөрдөн шалгах болно гэж мэдэгдсэн байна.

Улаан өндөгний баяр тохиож буй энэ амралтын өдрүүдэд замын хөдөлгөөнд ердийнхөөс олон хүн оролцож байгаа тул сонор сэрэмжтэй, хариуцлагатайгаар жолоо барихыг тэрбээр уриалжээ. Өмнөд Африкт замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлт тааруу байдаг.

Пүрэв гаргийн өглөө Ерөнхийлөгч Сирил Рамафоса улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “улаан өндөгний баярыг аюул осолгүй тэмдэглэн өнгөрүүлэхийг” ард иргэддээ уриалсан байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35