Боинг компани Аляска Эйрлайнс авиакомпанид урьдчилсан байдлаар 160 сая ам.доллар бэлэн өгөх болжээ
4 сарын 5. 18:480

Он гараад дөнгөж тав хонож байхад Аляска Эйрлайнс авиакомпанийн Боинг агаарын хөлгийн хаалга газраас 5 километрийн өндөрт хөөрсөн байхад салж унасан осол гарсан билээ. Тэгвэл ослын хүрээнд Боинг компани урьдчилсан байдлаар тус авиакомпанид 160 сая ам.долларын нөхөн төлбөр өгөх болжээ.

Энэхүү мөнгөн дүнг Аляска Эйрлайнс авиакомпанийн зүгээс тооцож гаргасан бөгөөд тэдний хэлж байгаагаар ослоос үүдэн тэд өнгөрөгч улиралд төдий хэмжээний хохирол амссан гэсэн юм.

Гэвч авиакомпаниас найдаж байгаагаар нөхөн төлбөрийн асуудал үүгээр эцэслэгдэхгүй гэнэ. Тодруулбал, Аляска Эйрлайнс авиакомпанийн тооцож байгаагаар агаарын хөлгийн хаалга салсан асуудлын хүрээнд Боинг компаниас авах тэдний нөхөн төлбөр 160 сая ам.доллароос ч их байх ажээ. Учир нь эл асуудал дан ганц тэдний ашигт нөлөөлөөд зогсохгүй компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж, боломжит зорчигчдын тоог буурахад нөлөөлсөн гэнэ. Тэдний ийн мэдэгдэх болсон шалтгаан нь бидний өмнө мэдээлж байсанчлан зорчигчдын зүгээс Боинг компанийн агаарын хөлгөөр зорчихоос татгалзах болсонтой холбоотой юм.


Эх сурвалж: Fox Business

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18