Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байна
4 сарын 8. 11:441

Египет улсын зуучилснаар Израил ба ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээ ням гарагт Каир хотноо үргэлжилсэн тухай Египетийн төрийн мэдлийн “Аль-Кахера” агентлаг мэдээлжээ.

“Олзлогдсон ба барьцаанд байгаа хүмүүсийг солилцох гэрээ, дүрвэхээс аргагүйд хүрсэн хүмүүсийг орон гэрт нь буцаах механизмыг бүрдүүлэх асуудлууд санал болгож буй эвлэрлийн хэлэлцээрт багтсан” гэж тус агентлаг X хуудсандаа бичсэн байна.

Төлөөлөгчид нь ням гарагт очсоны дараа ХАМАС мэдэгдэхдээ “түрэмгийллийг бүрэн зогсоох” тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Газын зурвасаас Израилын цэргийг гаргах, палестинчуудыг гэрт нь буцаах, Израилын цэргийн ажиллагаанаас Газад учирсан хохирлыг арилгах, түүнчлэн палестин хоригдлуудыг Газын зурваст барьцаалагдсан израилчуудаар солилцох тухай хэлэлцээг дуусгах зэрэг шаардлагуудыг ХАМАС дахин тавьсан байна.

Харин Израилын тал ХАМАС-ын эдгээр шаардлагыг “утга учиргүй” хэмээн удаа дараа няцааж байсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдийн хэлэлцээ нь мөргөлдөөн эхэлснээс хойш зургаан сарын дараа болж байгаа юм. Ням гарагт Газын зурвасын өмнөд хэсгийн Хан-Юнис хотоос цэргээ эргүүлэн татаж, дахин бүлэглэснээр Израилын арми тус зурваст явуулах дараагийн ажиллагаанд бэлтгэж байгаа бололтой.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITYA
102.89.33.177
   /
4 сарын 8. 17:29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47