“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
4 сарын 24. 11:130

Цунамийн гамшгийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын (АЦС) цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах үйл явцыг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) шинжээчдийн баг шалгаж эхэлсэн тухай "Киодо" агентлаг мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх шалгалтын үеэр тусгай багийнхан станцын усыг асгах үйл явцын аюулгүй байдал, нормативуудыг шалгахаар төлөвлөж байна.

Өмнөх удаад шалгалтын баг 2023 оны 10 дугаар сард тус станцын бүсэд далайн усыг шалгасан юм. ОУАЭХА-ийн тусгай багт хэд хэдэн орны мэргэжилтнүүд, тухайлбал Орос, Хятад, Өмнөд Солонгос, АНУ-ын мэргэжилтнүүд багтсан байна.

2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас Японы зүүн хойд нутагт оршдог АЦС-д осол гарсан юм. Одоогийн байдлаар цөмийн хайлсан түлшийг хөргөхөд ашигласан 1.34 сая тонн ус хуримтлагдаад байгаа бөгөөд энэ усыг цэвэрлэсний дараа 30-40 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгах юм. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн боловч цацраг идэвхт тритий агуулагдсан хэвээр байгаа аж. Тритийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь литр тутамд 1.5 мянган беккерель байдаг. Японы эрх баригчид болон ОУАЭХА-ийн шинжээчдийн мэдэгдсэнээр, далайн усанд хийсэн хэмжилтийн явцад уг бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь батлагдсан байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47