“Тоёота” компанийн үйлдвэрлэл дээд үзүүлэлтэд хүрчээ
4 сарын 26. 14:220

Япон улсын автомашин үйлдвэрлэгч “Тоёота Мотор” 2023 оны санхүүгийн жилд дэлхий даяарх үйлдвэрүүддээ 9.97 сая гаруй автомашин үйлдвэрлэсэн нь компани байгуулагдсанаас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Тодруулбал үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оныхоос 9.2 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч тус корпорац 10.1 сая автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байна.

Тус компани 2023 оны санхүүгийн жилд дэлхий даяар 10.3 сая гаруй автомашин борлуулсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Борлуулалтын хэмжээ өмнөх оныхоос 7.3 хувиар өссөн бөгөөд "Тоёота"-гийн автомашин Японд төдийгүй АНУ, Европын орнуудад эрэлт ихтэй байсан нь борлуулалт өсөхөд нөлөөлжээ.

Хос хөдөлгүүрт машинууд одоо дэлхий даяар хамгийн их эрэлттэй байгааг компанийн тайланд дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11