Нэг унци алт 2000 ам.долларыг давж, Ойрх Дорнодын нөхцөл байдал дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэллээ
2023, 10 сарын 31. 15:031

Израиль улс Газын зурвас дахь хуурай замын цэргийн ажиллагаагаа тун эрчимтэй эхлүүлж буй энэ үед дэлхийн эдийн засагт түгшүүр газар авч байна. Хамгийн түрүүнд геополитикийн эрсдэлд өртөмтгий түүхий эдийн зах зээл уг нөлөөнд өртөх нь гарцаагүй юм. Тухайлбал дэлхийн зах зээл дээрх алтны үнэ сүүлийн таван сарын хугацаанд анх удаа унци нь 2000 ам.долларыг даваад байгаа бол газрын тосны үнийн хэлбэлзэл өнгөрсөн оны эхээр Украины дайн эхэлснээс хойших хамгийн дээд түвшиндээ хүрчээ.

Блүүмберг Ньюс агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 30-ны өдөр Сингапурын бирж дээр нэг унци алтны спот үнэ 2006.83 ам.долларт хүрсэн болохыг онцлов. Түүнчлэн 27-ны өдөр Нью-Йоркийн бирж дээр нэг унци алтны спот үнэ 2006.37 ам.долларт хүрч, өнгөрөгч тавдугаар сараас хойш анх удаагаа 2000 ам.долларыг давсан байна. Израиль, Палестины дайн даамжрах шинж тэмдэг ажиглагдаж байгаатай холбоотойгоор алтны үнэ ийнхүү 2000 ам.долларыг давж буй бололтой. Ингэснээр Палестины улс төрийн Хамас зэвсэгт бүлэглэл өнгөрөгч 7-ны өдөр Израиль руу дайрснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхийн зах зээл дэх алтны үнэ 9 хувиар өсөөд байгаа юм.

Зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар уг дайн даамжирвал дэлхийд газрын тосны хямрал нүүрлэнэ хэмээн үзэж байгаа ч газрын тосны үнэ одоохондоо 90 ам.доллароос доогуур түвшинд байгаа нь бага ч болов тайвшруулж байна. Гэвч үүнийг хэзээ ч цөмөрч мэдэх нимгэн мөсөн бүрхүүлтэй зүйрлэж болох бөгөөд чухам хэзээ хагарч доош живэхийг хэн ч таашгүй. Брент маркийн газрын тосны үнийн 30 хоногийн чиг хандлагад үндэслэн тооцдог газрын тосны үнийн хэлбэлзлийн индекс өнгөрсөн амралтын өдөр 35.29 болсон нь өнгөрсөн сарын сүүлчээр 12.49 байсантай харьцуулахад 20 гаруй пунктээр өссөн үзүүлэлт болсон бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойших хамгийн өндөр өсөлт болсон юм.

Үүний зэрэгцээ, Израилийн арми хуурай замын цэргийн ажиллагааг эхлүүлж, уг дайн дараагийн шатанд орсноо зарласны маргааш буюу 29-ний өдөр Газын зурвас руу 3 километрээс багагүй зайд нэвтэрч, Палестины зэвсэгт улс төрийн Хамас бүлэглэлд дарамт шахалт үзүүлсээр байгаа талаар Уолл Стрит Журнал сонин мөн өдөр мэдээлэв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2023, 10 сарын 31. 20:52

Mongol uls gazriin tosoo denduu baga uneer xyatdad zuusuur bgd xaramsaj bn, Gazraa sendiichin bj ashigt maltmalaa olborloj bj ydaj 70% s deesh ashgaa uursduu xurtex xeregteishde ,deer ni ur dund ni~ yug avch uldej,baiguulj baigaagaa xarax xeregtei l bx

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35