SpaceX сансрын нисгэгчдийн шинэ багийг ОУСС руу илгээлээ
3 сарын 5. 11:470

Америкийн гурав, Оросын нэг сансрын нисгэгч ням гаргийн шөнө SpaceX компанийн Crew Dragon хөлгөөр Олон улсын сансрын станц /ОУСС/ руу нислээ.

Уг хөлгийг SpaceX-ийн Falcon 9 пуужингаар хөөргөсөн бөгөөд уг пуужин хөөргөснөөс хэдхэн минутын дараа Атлантын далай дээр цагт 9656 км-ийн хурдтай ниссэн байна. Хөлөг тойрог замд орон ОУСС-д залгагдаж, багийн дөрвөн гишүүн станц руу ороход есөн минут зарцуулсан байна.

Уг хөөргөх ажиллагааг анх бямба гарагт товлоод байсан боловч хүчтэй салхины улмаас хойшлуулжээ. Гурван эрэгтэй, нэг эмэгтэй сансрын нисгэгчийг тойрог замд хүргэсэн "Crew Dragon Endeavour" капсулыг SpaceX-ийн пуужингаар өмнө нь дөрвөн удаа хөөргөсөн юм. Тус компани нь АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Commercial Crew Program” хөтөлбөрийн хүрээнд 2020 оноос хойш НАСА-гийн сансрын нисгэгчдийг сансарт илгээх үйлчилгээ үзүүлсээр ирсэн билээ.

“Crew-8” багийн ахлагч Мэттью Доминикийн хувьд Америкийн хамтран зүтгэгч Жанетт Эппсийн хамт сансарт анхны нислэгээ хийж байна. Оросын сансрын нисгэгч Александр Гребенкиний хувьд мөн анх удаа нисэж байгаа ажээ. Харин эмч Майкл Барратт ОУСС-д гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ юм.

Сансрын салбар нь 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш Америк, Орос хоёр улсын хамтын ажиллагаа үргэлжилж буй ховор салбарт тооцогдож байна. Өнгөрсөн сард АНУ-ын эрх баригчид Оросын 500 гаруй хувь хүн, байгууллагын эсрэг шинээр хориг арга хэмжээ авсан юм. Уг шийдвэр нь Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Арктикийн шоронд амиа алдсантай мөн холбоотой байна.

Одоогоор ОУСС-д долоон хүн ажиллаж байгаа бөгөөд хэдэн өдрийн дараа Америк, Дани, Япон, Оросын тус бүр нэг сансрын нисгэгч дэлхийд буцаж ирнэ. Шинэ багийнхан дегенератив өвчнийг судлахын тулд үүдэл эсийг ашиглан органоид /эрхтэнтэй төстэй зохиомлоор ургуулсан эсийн бөөгнөрөл/ үүсгэх зэрэг туршилтуудыг хийх бөгөөд дэлхий дээр боломжгүй гурван хэмжээст эсийн өсөлтийг бий болгохын тулд бичил таталцлын орчны давуу талыг ашиглах ажээ.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01