Гахайн нойр булчирхайн эсийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг Японд хийнэ
4 сарын 11. 13:050

Японы Олон улсын анагаах ухааны үндэсний төвийн мэргэжилтнүүдээр ахлуулсан эрдэмтдийн баг нойр булчирхайн даавар үүсгэдэг дотоод шүүрлийн эсийг (Лангерхансын эс) гахайнаас хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг ирэх онд хийхээр төлөвлөж байна.

Цусан дахь сахрын хэмжээг бууруулах үүрэгтэй энэ эсийг 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд шилжүүлэн суулгах юм. Ингэснээр өвчтөнийг инсулиний тарилгаас хамааралт байдлыг ихээхэн багасгана гэж эрдэмтэд найдаж байна. Өвчтөний биемахбодь хүлээж авахаас татгалзахгүй байлгахын тулд цусан дахь сахрын хэмжээ ихсэх үед инсулин ялгаран гарах жижиг нүхт бүхий 0.5-1 мм-ийн голчтой тусгай капсулд шилжүүлэн суулгасан эсүүдийг хийх аж.

Японы эрдэмтэд өмнө нь генийн хувьд хувирган өөрчилсөн, эд эрхтнүүдийг нь хүнд шилжүүлэн суулгах боломжтой гахайг анх удаа амжилттай хувилан гаргаж авсан юм.

Амьтны эд эрхтнийг хүний биед шилжүүлэн суулгах /ксенотрансплантаци/ зорилгоор генийг нь өөрчилсөн гахайн эд эрхтнийг ургуулах технологийг АНУ-ын биотехнологийн компанид анх боловсруулжээ. Японы мэргэжилтнүүд АНУ-аас авчирсан эсийг ашиглан гахайн тооройг амжилттай хувилсан байна.


Эх сурвалж: Yomiuri /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01