ХБНГУ: Цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглээний 52 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргажээ
2023, 12 сарын 19. 11:530

Эдийн засгийн хэмжээгээрээ Европтоо тэргүүлэгч Герман улс энэ жил анх удаа эрчим хүчнийхээ дийлэнхийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан болохоо мэдэгджээ.

Германы Эрчим хүч, усны менежментийн холбоо болон Баден-Вюртембергийн нарны болон устөрөгчийн эрчим хүчний судалгааны төвийн орон нутгийн цагаар 18-ны өдөр тооцоолсноор, энэ онд Герман улсын дотоодын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 517.3 тэрбум киловатт цагийн (кВт.ц) 52 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлсэн гэжээ.

Энэ нь өмнөх онд 47 хувь байсантай харьцуулахад 5 хувиар, 2021 онтой харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт аж.

Тодруулбал, энэ онд эх газрын салхины эрчим хүчний үйлдвэрлэл 113.5 тэрбум кВт.ц буюу 22 хувьд хүрч, бүх цаг үеийн дээд амжилт тогтоов. Харин нарны эрчим хүч 62 тэрбум кВт.ц (12%), биомасс 44 тэрбум кВт.ц (9%), далайн салхины эрчим хүч 23 тэрбум кВт.ц (5%), усан цахилгаан станц 18.7 тэрбум кВт.ц-ийг (4%) тус тус эзэлсэн байна.

Харин нийт эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 10.7 хувиар буурчээ.

Эрчим хүч, усны менежментийн холбооны тэргүүн Керстин Андреае хэлэхдээ “Эдгээр статистик үзүүлэлтүүдийг харахад бид зөв замаараа явж байгаа гэдэг нь харагдаж байна. Нийт цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нэг оронтой тоогоор л хязгаарлагддаг байсан цаг саяхан. Гэтэл одоо энэ тоо 100 хувь руу чиглэж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Германы засгийн газар 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувийг 80 хувьд хүргэхээр төлөвлөж байгаагаа мөн мэдэгдсэн билээ.

Түүнчлэн тус улсын засгийн газар өнгөрөгч 4-р сарын 15-нд сүүлийн гурван атомын цахилгаан станцынхаа үйл ажиллагааг зогсоосноор 62 жилийн хугацаанд атомын цахилгаан станцуудаа бүгдийг нь хаасан анхны орон болсон юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35