III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
5 сарын 17. 11:230

Египетийн фараон Тутанхамоны өвөг эцэг III Аменхотепын дүр төрхийг эрдэмтэд анх удаа сэргээсэн байна. Тэрбээр хамгийн хүчирхэг байх үед нь Эртний Египетийг захирч байжээ.

Археологичдын ярьснаар, III Аменхотеп бол дэлхий дээр амьдарч байсан хамгийн баян хүмүүсийн нэг байв. Түүнд зориулж Египетийн бусад хаадынхаас олон хөшөө босгожээ. Гэсэн хэдий ч саяхныг хүртэл түүний царай төрхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сэргээж байгаагүй юм. Тэгвэл олон улсын эрдэмтдийн баг саяхан судалгаа явуулах үеэрээ түүний гавлын ясанд тулгуурлан фараоны дүр төрхийг сэргээхэд хөшөөнд дүрслэгдсэн царай төрхөөс эрс ялгаатай байжээ.

"Энэ бол амгалан тайван, эдийн засгийн ид хөгжил цэцэглэлтийн үед амьдарч байсан хүний тайван дөлгөөн дүр төрх" гэдгийг Австралийн Флиндерсийн их сургуулийн археологич Майкл Хабит онцолжээ.

Эрдэмтэд хадгалагдан үлдсэн муммигийн гавлын ясны дижитал хуулбарыг бүтээжээ. Дараа нь хамар, чих, нүд, амны хэмжээ, байрлалыг тодорхойлохын тулд амьд загваруудын өгөгдлийг ашигласан байна. Түүхэн сурвалжид өгүүлснээр, фараон эрүүл чийрэг бие бялдартай байсан тул эрдэмтэд биеийн жингийн индекс өндөртэй хүмүүсийг сонгосон байна. Мэргэжилтнүүд мөн хувцас, зүүсгэл хэрэгслийг дахин сэргээжээ.

Амьдралынх нь туршид фараоныг бурхан мэт шүтэж байсан нь түүхэн сурвалжид тэмдэглэн үлджээ. Түүний жинхэнэ эцэг нь Амон бурхан байсан гэдэгт египетчүүд итгэдэг байв. III Аменхотеп 40-50 насандаа нас барж, өөрийн залгамжлагчид эд баялгийн оргилд хүрсэн хүчирхэг эзэнт гүрнийг үлдээжээ.

Түүний дараа Эхнатон нэрээр алдаршсан хүү IV Аменхотеп нь хаан ширээнд суужээ. Тэрбээр Амоныг тахин шүтэхийг эсэргүүцэн Атоныг дээд бурхан хэмээн зарлаж, тэр байтугай нийслэлийг Фивээс шинэ хот руу шилжүүлсэн байна. Харин Эхнатоны хүү Тутанхамон түүний шинэчлэлийг зогсоосон боловч богино насалжээ. ХХ зуунд археологичид түүний булшийг олж илрүүлсний дараа Тутанхамон Египетийн хамгийн алдартай фараон болсон гэж “The Daily Mail” сонинд бичжээ.


Эх сурвалж: Azertac /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ-ОХУ-ыг холбосон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн ирэх сард сэргэнэ
02024-6-29 1:59
Google, Amazon, Microsoft-ын араас Apple компани Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөжээ
02024-6-28 5:10
АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
2024-6-27 15:28
Навер вебтүүний үнэ цэн 3.7 их наяд вонд хүрчээ
2024-6-27 11:38
ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
2024-6-27 10:59
Дани үхрийн унгасанд татвар ноогдуулна
2024-6-27 10:28
Гондурасын Ерөнхийлөгч асан хар тамхи зөөгөөд АНУ-д 45 жилийн ял сонслоо
2024-6-27 10:06
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41