"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
5 сарын 17. 14:220

"Формула-1" ангиллын авто уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь гараа буюу Эмилия-Романьягийн Гран При Италийн Имола хотод өнөөдөр эхэлж байна.

Одоогийн байдлаар, дэлхийн гурван удаагийн аварга, “Ред Булл” багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен багийн хамтрагч Серхео Перезээс 33 оноогоор илүүрхэж, ДАШТ-ийг тэргүүлсэн хэвээр байна. Гэсэн хэдий ч өрсөлдөгчид нь Австрийн багт үе үе ойртож, цувралын түрүүг авах боломжийг М.Ферстаппенд олгохгүй байгаа юм. Энэ улирлын уралдаанд Испанийн нисгэгч бага Карлос Сайнц ("Феррари"), Их Британийн нисгэгч Ландо Норрис ("Макларен") нар тус бүр нэг удаа түрүүлсэн билээ. Л.Норрисын хувьд Майамигийн Гран прид М.Ферстаппенийг ардаа орхисноор тамирчны замналдаа анхны түрүүгээ авсан юм.

1980-2006 онуудад Имологийн зам дээр “Формула 1”-ийн гарааг зохион байгуулж байв. 2020 онд коронавирусний халдвар дэгдсэний улмаас хэд хэдэн улс Гран При-д оролцохоос татгалзсан бол хэсэг хугацааны дараа уг гарааг хуанлид дахин оруулжээ. Улмаар уралдааныг зохион байгуулах гэрээг 2025 он хүртэл сунгасан байна. Өнгөрсөн улиралд цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан зохион байгуулаагүй юм.

1994 онд “Формула 1”-ийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй үйл явдлуудын нэг Имолад болжээ. Австрийн нисгэгч Роланд Ратценбергер шалгаруулалтын уралдааны үеэр, дэлхийн гурван удаагийн аварга Бразилийн уралдаанч Айртон Сенна үндсэн уралдааны үеэр амиа алдсан байна.

2020 оны Эмилия-Романьягийн гараанд Их Британийн нисгэгч Льюис Хэмилтон, 2021, 2022 онуудад М.Ферстаппен түрүүлжээ. Мөн одоо уралдаж байгаа нисгэгчдээс Испанийн Фернандо Алонсо 2005 оны түрүүг авч байв.

Чөлөөт уралдааны эхний болон хоёр дахь гараа баасан гарагт болно. Гурав дахь чөлөөт уралдаан болон шалгаруулалтын уралдаан бямба гарагт болж, ням гарагт үндсэн уралдаанаар Гран При өндөрлөнө.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33