Японы бодит цалин түүхэнд байгаагүй урт хугацаагаар буюу 24 сар дараалан буурчээ
5 сарын 10. 7:460

Японы хөдөлмөр эрхлэгчдийн бодит цалин 24 сар дараалан буурсан тухай Нихон Кэйзай Шимбун (Никкей) сонин 9-ний өдөр мэдээлэв.

Мөн өдөр Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамнаас гаргасан “3-р сарын хөдөлмөрийн статистикийн судалгаа”-наас харахад тав ба түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгжийн нэг ажилчинд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.6 хувиар өсөж 301,193 иенд хүрсэн болохыг онцолжээ.

Гэвч үнийн өсөлтийг харгалзан үзвэл бодит цалингийн хэмжээ мөн хугацаанд 2.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Бодит цалингийн хэмжээ ийнхүү 24 сар дараалан буурсан нь 1991 оноос хойших түүхэнд байгаагүй урт хугацаанд үргэлжилж буй явдал гэнэ. Тодруулбал 2007 оны 9-р сараас 2009 оны 7-р сар хүртэл “Lehman Brothers”-ийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн уналтын улмаас бодит цалин 23 сар дараалан буурч байжээ.

Бодит цалинг тооцдог хэрэглээний үнийн индекс өнгөрөгч 3-р сард 3.1 хувиар өссөн байна. Цалингийн өсөлт нь үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа учраас бодит цалин буурч байгаа гэж үзэхээс өөр аргагүй.

Японы засгийн газар дефляциас (эдийн засгийн хямралын үед бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурах үзэгдэл) зайлсхийхийн тулд цалингаа нэмэгдүүлэхийг компаниудад уриалж байна. Японы үйлдвэрчний эвлэлийн хамгийн том байгууллага болох хаврын хэлэлцээрийн цалингийн дундаж өсөлтийг 5.24 хувьд хүргэнэ гэж өнгөрсөн сард зарласан билээ.

Никкей сонины зүгээс “Иенийн ханш хурдацтай суларч байгаагаас гадна түүхий газрын тосны үнэ өндөр байгаа энэ үед инфляцын түвшин дахин хурдацтай нэмэгдэх вий гэх болгоомжлол өндөр байгаа нь үнэн. Гэхдээ хаврын хэлэлцээрийн үеэр болсон цалингийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал бодитоор хэрэгжиж магадгүй” хэмээн цохрн тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44