Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
5 сарын 10. 17:530

Испани, Ирланд болон Европын Холбооны /ЕХ/ бусад гишүүн орнууд Палестин улсыг тавдугаар сарын 21-нд хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байна гэж ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель пүрэв гарагт мэдэгджээ.

Палестины гишүүнчлэлийн асуудлаар НҮБ баасан гарагт санал хураалт явуулахаас өмнө тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес гуравдугаар сард хэлэхдээ, Испани, Ирланд, Словени, Мальта улсууд Палестин улсыг хүлээн зөвшөөрөх эхний алхмуудыг хийхээр тохиролцож, “хоёр улс” шийдэл нь өн удаан энх тайвныг тогтооход зайлшгүй шаардлагатай гэж байв.

Тавдугаар сарын 21-ний өдөр Испани, Ирланд болон ЕХ-ны бусад орнууд Палестин улсыг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуултанд Ж.Боррель "тийм" гэж хариулахдаа Словенийг мөн дурдсан байна. “Энэ бол улс төрийн шинжтэй бэлгэдлийн үйлдэл. Энэ бол улсыг гэхээсээ илүүтэй тухайн улсын оршин тогтнох хүсэл эрмэлзлийг нь хүлээн зөвшөөрч буй хэрэг” гэж тэрбээр хэлээд, Бельги болон бусад улсууд уг шийдвэрийг дагаж магадгүй гэдгийг нэмж дурдлаа.

Өмнө нь Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес тодорхой хугацааг дурдаагүй боловч хүлээн зөвшөөрөх шийдвэр гарсан гэж мэдэгдэж байсан юм.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн дайралтын дараа тус бүлэглэлийн эсрэг Газын зурваст явуулж буй Израилын цэргийн ажиллагааны улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгаа энэ үед Палестин-Израилын мөргөлдөөнийг бүрмөсөн зогсоохыг олон улсын зүгээс уриалсаар байна.

Харин Израилын талын хувьд, Палестиныг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа нь “терроризм үйлдсэнийх нь төлөө олгож буй шагнал” бөгөөд Газын зурвасын мөргөлдөөнийг хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжийг багасгана гэсэн байр суурьтай байна.

Баасан гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтийг дэмжих төлөвтэй байна.

Ирландын RTE телевизээр пүрэв гарагт мэдээлснээр, Испани, Ирланд, Словени, Мальта улсууд НҮБ-ын санал хураалтыг хүлээж байсан бөгөөд тавдугаар сарын 21-нд хамтдаа Палестиныг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.

“Манай улс зургаадугаар сарын дундуур Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө” гэж Словенийн Ерөнхий сайд Роберт Голоб энэ долоо хоногийн эхээр мэдэгджээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44