Умард Солонгосын хиймэл дагуулыг хөөргөх ажиллагаа амжилтгүй болжээ
5 сарын 29. 12:050

“Маллигёнг-1-1” нэртэй тагнуулын хиймэл дагуулыг тээсэн зөөгч пуужин хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа агаарт дэлбэрсэн гэж Умард Солонгосын тал мэдэгджээ.

“Хиймэл дагуул зөөгч шинэ пуужин агаарт дэлбэрснээр хөөргөлт амжилтгүй боллоо” гэж Пёньяны Үндэсний сансрын технологийн хөгжлийн газрын орлогч дарга төрийн хэвлэлд мэдээлсэн байна.

Ослын шалтгаан нь шинээр зохион бүтээсэн шингэн хүчилтөрөгчөөр ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүрийн ажиллагаатай холбоотой гэж шинжээчид дүгнэжээ.

Умард Солонгосын тал зургаадугаар сарын 4 хүртэл хугацаанд хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдсэнээсээ хойш хэдхэн цагийн дараа уг хөөргөлтийг хийсэн байна. Тус улс 2023 онд хоёр амжилтгүй оролдлого хийсний дараа өнгөрсөн 11 дүгээр сард анхны тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн юм.

Японы NHK телевизээр цацагдсан дүрс бичлэгээс үзэхэд шөнийн тэнгэрт пуужин шатаж буй мэт харагджээ.

Хөрш орнууд пуужингийн хөөргөлтийг зэмлэн буруушаажээ

Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яам уг явдлыг “манай улсын болон бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж буй өдөөн хатгалга” гэж мэдэгджээ.

Японы Батлан ​​хамгаалахын сайд Минорү Кихара мэдэгдэхдээ, пуужин хөөргөсөн нь “бүх дэлхийн өмнө ноцтой сорилт болж байна” гэсэн байна.

Харин АНУ уг явдлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг “ичгүүр сонжуургүйгээр зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлжээ.

“Энэхүү хөөргөлтөд Умард Солонгосын тив алгасагч баллистик пуужингийн хөтөлбөртэй шууд холбоотой технологийг ашигласан” гэж АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын мэдэгдэлд дурдсан байна.

Даваа гарагт Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид Сөүл хотноо гурван талын уулзалт хийснээс хэдхэн цагийн дараа пуужинг хөөргөжээ. Хятадын төлөөлөгчид тус бүс нутагт өндөр түвшний айлчлал хийж байх үед Умард Солонгосын зүгээс өдөөн хатгасан арга хэмжээ авсан нь ховор тохиолдол боллоо.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Таван минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг цахилгаан автомашины батарей бүтээжээ
02024-7-3 4:45
Хэт халсан мод агаарыг улам бохирдуулдаг гэв
02024-7-2 15:44
Богд Банк болон АХБ Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ногоон санхүүжилт олгоход хамтарч ажиллана
02024-7-2 14:24
Хүний тархины хэсэг бүхий робот бүтээжээ
02024-7-2 12:55
Грек улс ажлын зургаан өдөртэй боллоо
02024-7-2 12:52
Бээжин сэргээгдэх эрчим хүчний 2030 оны зорилгодоо энэ онд хүрнэ
02024-7-2 12:02
Байден үг хэлэхдээ Франц, Италийг хооронд нь андуурав
02024-7-2 11:34
Экономист: Украин дампуурлаа зарлахад ойрхон байна
02024-7-2 11:03
Apple компани 2026 онд худалдаанд гарах шинэ AirPods-д камер суурилуулж магадгүй
02024-7-2 5:01
Volkswagen цахилгаан автомашины Rivian компанид 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-7-2 4:04