Volkswagen цахилгаан автомашины Rivian компанид 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
7 сарын 2. 4:040

Volkswagen Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian компанид 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Rivian нь нэгэн цагт Теsla-гийн өрсөлдөгч хэмээн нэрлэгдэж байсан билээ.

Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 25-ны өдөр хаагдсаны дараа Volkswagen 2026 он гэхэд Rivian-д 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдсэнээ зарлав. Volkswagen компани Rivian-д хувь эзэмшихийн тулд эхлээд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ба үүнийхээ дараа нэмэлтээр дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж тус компанитай хамтарсан компани байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тус хоёр компани нь "Уг хамтарсан үйлдвэрийнхээ хяналт, удирдлагыг хамтран хэрэгжүүлж, эзэмшинэ. Түүнчлэн дэвшилтэт програм хангамжаар тоноглогдсон, батарейгаар ажилладаг "шинэ үеийн" тээврийн хэрэгслийг хөгжүүлнэ" гэжээ. Volkswagen компанийн гүйцэтгэх захирал Оливер Блюм "Хоёр компанийн хамтын ажиллагаанд тулгуурлан тээврийн хэрэгслийн хамгийн сайн шийдлийг илүү хурдан, хямд зардлаар хангах болно. Бид технологи, өрсөлдөх чадвараа улам бэхжүүлнэ" гэж нэмж хэлэв.

Тус хоёр компани 2030 оноос өмнө хамтарсан үйлдвэрийн боловсруулсан технологиор автомашин үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү хөрөнгө оруулалтаар pickup болон SUV ангиллын цахилгаан автомашин үйлдвэрлэдэг Rivian компани санхүүжилтийн шинэ эх үүсвэртэй болох юм.

Rivian компаги нь нэгэн үе Теsla-гийн өрсөлдөгч гэдгээрээ олны анхаарлыг татаж байсан ч санхүүгийн алдагдлаас гарч чадаагүй бөгөөд энэ оны эхний улиралд л гэхэд 1.45 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Мөнгөн хөрөнгийн нөөц өнгөрсөн оны эцсийн байдлаар 7.9 тэрбум ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс (11.6 тэрбум ам.доллар) эрс буурсан үзүүлэлт болжээ. Зах зээлд цахилгаан автомашины эрэлт буурснаас гадна зээлийн хүүгийн дарамтаас болж тус компани өнгөрөгч 2-р сард ажилчдынхаа 10 хувийг, 4-р сард 1 хувийг тус тус халсан байна.

Volkswagen компанийн энэ удаагийн хөрөнгө оруулалт цахилгаан автомашины зах зээлд ямар нөлөө үзүүлэх нь шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаж буй нь дамжиггүй. Цахилгаан автомашиныхаа нэр төрлийг өргөжүүлэхээр ихээхэн хичээж буй Volkswagen компани энэхүү хөрөнгө оруулалтаар дамжуулан Rivian-ийн программ хангамж болон цахилгаан тээврийн хэрэгслийн технологийг судлах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн энэхүү хөрөнгө оруулалтаар Volkswagen нь Rivian-д хувь эзэмшсэн хоёр дахь автомашин үйлдвэрлэгч болж байна. Тодруулбал 2021 онд Rivian-ийг хөрөнгийн биржид бүртгэлтэй болох үед АНУ-ын Ford Motor компани нь Amazon-ийн хамтаар 12 орчим хувийг эзэмшдэг томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болж байсан ч Rivian-тай хамтран цахилгаан автомашин бүтээх төлөвлөгөөгөө цуцалж, өнгөрсөн жил. ихэнх хувьцааг нь зарсан байна.

Мөн өдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн ээлжит арилжаагаар 8.6 хувиар өссөн Rivian-ийн хувьцааны ханш Volkswagen хөрөнгө оруулахаа зарламагц өдрийн арилжаагаар 50 хувиар өсжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас