Таван минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг цахилгаан автомашины батарей бүтээжээ
7 сарын 3. 4:450

Их Британийн нэгэн стартап компани 4 минут 30 секундын дотор бараг бүрэн цэнэглэгддэг цахилгаан автомашины батарей бүтээснээ зарлав.

CNN сувгийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, Английн Кембриж хотод төвтэй Nyobolt компани өнгөрсөн долоо хоногт цахилгаан автомашины 10 хувийн цэнэгтэй лити-ион батерейг (35 кВт.ц) 4 минут 30 секундын дотор 80 хувь хүртэл асар хурдтайгаар цэнэглэж буйг шууд дамжуулан олон нийтэд үзүүлсэн байна.

Энэ нь Теsla-гийн “Super Charger” зэрэг богино хугацаанд цэнэглэдэг цэнэглэгч төхөөрөмжүүд цахилгаан автомашиныг дунджаар 20 орчим минут цэнэглэдэгтэй харьцуулахад хамаагүй бага хугацаа юм. Дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины шатахууны савыг дүүргэхэд 2 минут орчим зарцуулдаг билээ.

"Их Британи болон АНУ-д хийсэн бидний өргөн хүрээтэй судалгаа нь хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүхий шинэ батарейны технологийг нээж чадлаа. Боломжгүй гэж үзэж байсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжийг бид бүрдүүллээ” гэж Nyobolt компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сай Сиваредди хэлэв.

Ноён Сиваредди үргэлжлүүлэн 10 жилийн судалгааны үр дүнд бий болсон энэхүү батарей нь бага дулаан ялгаруулдгаараа онцлог бөгөөд батарейны насжилтад нөлөөлөхгүйгээр маш богино хугацаанд цэнэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай хэмээн тайлбарласан байна. Хэт их дулаан ялгаруулалтаас болж батарей шатах, дэлбэрэх аюулаас урьдчилан сэргийлж чадснаараа аюулгүй бүтээгдэхүүн болсон гэдгийг тэрээр нэмж хэлэв.

Өдгөө худалдаалагдаж буй цахилгаан автомашины хамгийн том дутагдал нь цэнэглэхэд харьцангуй урт хугацаа зарцуулдаг явдал бол Nyobolt компанийн хөгжүүлсэн энэхүү шинэ батарей нь цахилгаан автомашины зах зээлд томоохон шинэчлэлтийг юавчрах чухал тхнологи болж мэдэх юм.

Түүнчлэн Теsla-гийн хурдан цэнэглэгч болох “Supercharger”-аар цэнэглэж болдог нь Nyobolt-ын батарейны давуу тал хэмээн гүйцэтгэх захирал Сиваредди тайлбарлав. "Бид цахилгаан автомашины цэнэглэх хугацааг шатахууны сав дүүргэхтэй ижил хугацаатай болгох алсын хараагаа бодит болгохын тулд Теsla болон бусад томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахад нээлттэй байна" гэж тэрээр үргэлжлүүлжээ.

Тус компани нь одоогоор найман цахилгаан автомашин үйлдвэрлэгчтэй батарей нийлүүлэх талаар хэлэлцээр хийж байгаа аж.

Гэвч тус компанийн хөгжүүлсэн шинэ батарейг зах зээлд нийлүүлэхэд тийм ч хялбар байхгүй гэдгийг шинжээчид онцолж байна. "Nyobolt-ийн батарей нь онолын хувьд хурдан цэнэглэгддэг хэдий ч уг батарейг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой эсэх нь хамгийн гол асуудал юм" гэж P3 Group зөвлөх фирмийн менежер асан Уильям Кефардт өгүүлжээ.

Тодруулбал, Nyobolt батарейнд ашигладаг үндсэн түүхий эд нь ниоби бөгөөд өнгөрсөн онд дэлхий даяар олборлосон ниобигийн хэмжээ ердөө 83 мянга орчим тонн байжээ. Энэ нь лити-ион батерейны катодын гол материал болгон ашигладаг бал чулууны үйлдвэрлэл өнгөрсөн жил 1.6 сая тонноор хэмжигдсэнтэй харьцуулахад маш бага үзүүлэлт юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
02024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14
АНУ: Хиймэл оюун ухааны ачаар стартапуудад чиглэсэн хөрөнгө оруулалт дахин сэргэж эхэлжээ
02024-7-4 3:42