Экономист: Украин дампуурлаа зарлахад ойрхон байна
7 сарын 2. 11:030

Киев зээлдүүлэгчидтэйгээ амжиж тохиролцож чадахгүй бол дараа сарын эх гэхэд асар их өрнөөсөө болоод дампуурч болзошгүй хэмээн олон улсын эдийн засгийн мэдээллийн Экономист агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Эргэн санавал, 2022 оны хоёрдугаар сард АНУ-ын санхүүгийн Блэкрок, Пимко тэргүүтэй аваргууд, Францын Армунди зэрэг бондын эзэд Оростой үүсээд буй мөргөлдөөнөөс шалтгаалан Украины өрийг хоёр жилээр хойшлуулсан нь дараа сард дуусаж, өрөө үргэлжлүүлэн төлөх шаардлагатай болох юм.

Экономист агентлагийн мэдээлж байгаагаар Украины төлөх ёстой төлбөр ДНБ-ийнх нь 15 хувьтай тэнцэж байгаа бөгөөд төлөхөөс зайлшгүйд хүрвэл энэ нь тус улсын батлан хамгаалахын дараа жагсах хамгийн их зарлага болох юм.

Оростой мөргөлдсөнөөс хойш Украины эдийн засаг дөрөвний нэгээр хумигдсан аж. Түүнчлэн Украины өр/ДНБ-ий харьцаа энэ оны эцсээр 94 хувьд хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалжийн мэдээллээр олон улсын валютын сан өр барагдуулах төлөвлөгөөний талаар хэлэлцэх сонирхолтой байгаа ч, ганцхан сарын дотор амжихгүй бололтой.

Өнгөрсөн сард Украины засгийн газар Евро бондын 20 тэрбум ам.долларын өрий нөхцлийг өөрчлөх талаар гадаадын хөрөнгө оруулагчидтай тохиролцохыг хичээсэн ч тэр нь талаар болсон билээ. Иймд Киев ОУВС-гийн өрийн нөхцлөө өөрчлөх шаардлагыг биелүүлж, олон улсын зах зээлд нэвтрэх эрхээ хадгалахын тулд бонд эзэмшигчдээс өр төлбөрийн хэмжээг огцом бууруулахыг хүсэж байгаа юм.

Тухайлбал, Украин өрийнхөө одоогийн дүнг 60%-иар бууруулахыг эрмэлзэж байгаа боловч зээлдүүлэгчид 22%-иас бүүхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Хэрэв өр төлбөрийн асуудлаа тохиролцож чадахгүй бол Украин дампуурлаа зарлаж, цаашид зээл тусламж авахад улам хүндрэлтэй болох юм.

Иймд Киевийн хувьд өр төлбөрөө 2027 он хүртэл дахин хойшлуулах эсвэл дампуурлаа зарлах гэсэн хоёр сонголт тулж ирэв бололтой. Аль нь ч болоо гэсэн тэд зээлдүүлэгчдэд өрөө төлж чадахгүй нь ойлгомжтой байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14
АНУ: Хиймэл оюун ухааны ачаар стартапуудад чиглэсэн хөрөнгө оруулалт дахин сэргэж эхэлжээ
02024-7-4 3:42
Монложистикс Групп нь үндэсний томоохон групп компани болох ТЭСО Группийн охин компанид хөрөнгө оруулав
02024-7-3 17:00
Канье Уэст “Украины дайсан” болов
02024-7-3 15:49
QPay солонгос жуулчдыг хүлээж авахад бэлэн! Харин та QR кодоо авсан уу?
02024-7-3 15:02
Энэтхэгийн тэргүүн баян хүүгийнхээ хуримыг угтан 52 хосыг гэрлүүлжээ
02024-7-3 14:52