Рузвельтэд бичсэн Эйнштейний захидлыг дуудлагаар худалдана
6 сарын 27. 15:270

Суут эрдэмтэн Альберт Эйнштейний гарын үсэг бүхий захидлыг ирэх есдүгээр сард дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай "Christie's" ордон мэдээлжээ. Уг захидлыг 4 сая гаруй ам.доллароос дуудаж үнэ хаялцуулах ажээ.

1939 оны зун, Европт Дэлхийн II дайн эхлэхийн өмнөхөн Альберт Эйнштейн өөрийн судалгааны хамтрагч Лео Сзилардын хамт тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд захидал бичжээ. Эрдэмтэд захидалдаа "асар хүчтэй бөмбөг" бүтээх зорилгоор цөмийн судалгааг идэвхтэй явуулж байгаа нацист Германаас өмнө цөмийн бөмбөг бүтээхийн тулд Америкийн ерөнхийлөгчийг цөмийн зэвсэгт хөрөнгө оруулахыг уриалсан байна.

Захидлыг Сзилард бичиж, харин Эйнштейн тэр үед алдартай, нөлөө бүхий хүн байсан тул гарын үсгээ зуржээ.

Асуудлын ноцтой байдлыг ухаарсан Рузвельт Ураны хороог байгуулж, хожим нь цөмийн физикч Роберт Оппенхаймераар удирдуулсан "Манхэттэн төсөл" хэрэгжжээ.

Зургаан жилийн дараа АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудын дээр хоёр атомын бөмбөг хаяж, зэвсэгт мөргөлдөөнд цөмийн зэвсэг ашигласан анхны бөгөөд цорын ганц орон болсон юм.

“Хэрвээ германчууд цөмийн бөмбөг бүтээж чадахгүй гэдгийг мэдсэн сэн би бол хуруугаа ч хөдөлгөхгүй байх байсан" Эйнштейн 1947 онд хэлж байсан удаатай.

Дуудлага худалдаанд санал болгох уг захидал нь Нью-Йоркийн Хайд-Парк дахь Ерөнхийлөгчийн номын сан, музейд хадгалагдаж буй эх захидлынх нь товч хувилбар аж. Энэ хувилбарыг "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен 2002 онд Малкольм Форбсоос 2.1 сая ам.доллароор худалдаж авч байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зах зээлээс чимээгүй алга болсон Nike-д байр сууриа эргүүлэн олоход багагүй хугацаа шаардагдах бололтой
02024-6-30 2:09
2030 он гэхэд дэлхийн автомашины зах зээлийн гуравны нэгийг Хятад эзэлнэ
02024-6-29 23:21
БНАСАУ-ОХУ-ыг холбосон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн ирэх сард сэргэнэ
02024-6-29 1:59
Google, Amazon, Microsoft-ын араас Apple компани Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөжээ
02024-6-28 5:10
АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
2024-6-27 15:28
Навер вебтүүний үнэ цэн 3.7 их наяд вонд хүрчээ
2024-6-27 11:38
ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
2024-6-27 10:59
Дани үхрийн унгасанд татвар ноогдуулна
2024-6-27 10:28
Гондурасын Ерөнхийлөгч асан хар тамхи зөөгөөд АНУ-д 45 жилийн ял сонслоо
2024-6-27 10:06
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30