Apple компани 2026 онд худалдаанд гарах шинэ AirPods-д камер суурилуулж магадгүй
7 сарын 2. 5:010

Apple компани өөрийн утасгүй чихэвч болох AirPods-ын шинэ хувилбарт камер суурилуулж магадгүй гэх таамаг гарчээ.

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох MacRumors орон нутгийн цагаар 1-ний өдөр Apple-ийн шинжээчийн тайлангаас иш татан, Apple компани 2026 он гэхэд хэт улаан туяаны камерын модулиар тоноглогдсон шинэ AirPods үйлдвэрлэхээр зорьж байна гэж мэдэгдэв.

Энэхүү тайланд Apple-ийн түнш компаниудаас иш татан мэдээлэхдээ AirPods чихэвчид суурилуулсан камер нь iPhone болон iPad дээрх Face ID шиг зураг авч бичлэг хийх зориулалттай биш аж. Харин таних үүргээр уг камерийг суурилуулахаар төлөвлөж байгааг дурдсан байна.

Түүнчлэн камераар тоноглогдсон AirPods-ийг өнгөрөгч 2-р сард худалдаанд гарсан холимог бодит байдлын төхөөрөмж болох “Vision Pro”-гийн туслах төхөөрөмж болгох нь Apple компанийн зорилго аж. Шинэ AirPods нь “Vision Pro”-ийн орон зайн дуу чимээг сайжруулахад туслах үүрэг гүйцэтгэх болно хэмээн тус тайланд онцолсон байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас