Иан Маккеллен: Амьд л байвал дахиад Гандалфын дүрд тоглоно
6 сарын 12. 12:471

Британийн алдарт кино жүжигчин, өдгөө 85 настай сэр Иан Маккеллен энэ сарын 7-д хэвлэгдсэн "Таймс оф Лондон" сонинд ярилцлага өгөхдөө “Амьд л байж чадвал Гандалфын дүрийг дахиад хэзээ ч бүтээхэд бэлэн” гэдгээ хэлжээ.

Агуу зохиолч, хэл шинжээч Ж.Р.Р.Толкины алдарт "Бөгжний эзэн" зохиолоор гурван ангит уран сайхны кино бүтээн алдаршсан найруулагч Питер Жэксон Голлумын дүрийг бүтээсэн жүжигчин Энди Сэркистэй хамтран “Бөгжний эзэн: Голлумын эрэлд” шинэ бүтээл 2026 онд нээхээр төлөвлөсөн билээ.

Варнер Брос компанийн тавдугаар сарын 9-нд мэдээлснээр 60 настай Серкис тус кинонд Голлумынхаа дүрийг бүтээгээд зогсохгүй давхар найруулагчийн үүрэг гүйцэтгэж, 62 настай Жэксон продюсераар мөн оролцож байгаа гэнэ.

Харин жүжигчин Иан Маккеллен дээрх кино болон Нью Лаян синемагийн бүтээх Дундад газаратй холбоотой өөр нэгэн бүтээл, Амазоны үргэлжлүүлэн гаргаж буй "Идэт Бэлзгүүд"-ийн дараагийн бүлэг, түүгээр зогсохгүй анимэ маягаар бүтээгдэж буй "Бөгжний эзэн: Рохирын дайн" гээд бүгдийг нь мэдэж, анхааралтай ажиглаж байгаа гэнэ.

Гэхдээ одоогийн байдлаар түүнд ямар ч зохиол ирээгүй, санал ирээгүй, төлөвлөгөө байхгүй байгаа аж. Гэхдээ тэрээр шидтэнийхээ дүрийг дахин бүтээж юуны магад гэж бодоод сүүлийн хэдэн сар сахлаа хусаагүй байгаагаа хошигнон ярьжээ.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
6 сарын 15. 6:24

Ли15jо498121?чи 81г2ө8шщ59-tы9ы8w5111ы12

Онцлох мэдээ
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09