Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
6 сарын 25. 13:090

Их Британийн хувьд ард иргэдийн романтик харилцааны 85 хувь нь ажлын байран дээр үүссэн байдгийг судалгаагаар тогтоожээ. Цаашлаад судалгаанд оролцогчдын таван хүн тутмын нэг нь ажил дээрээ гэр бүлээс гадуурх харилцаанд орж байснаа хүлээж зөвшөөрсөн байна.

Тухайлбал, Лондонд төвтэй судалгааны баг нийт 3800 хүнийг хамруулан судалж үзээд, романтик харилцаа хамгийн их үүсдэг салбаруудыг эрэмбэлсэн аж.

Тус жагсаалтыг борлуулагч нар тэргүүлжээ. Судалгаанд оролцсан борлуулалтын салбарынхны 14.5 хувь нь ажил дээр гэр бүлээс гадуурх харилцаанд орж байснаа илэрхийлсэн аж.

Хамгийн гайхмаар нь хоёрдугаарт боловсролын салбар орсон аж. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцсон багш, проессоруудын 13.7 хувь нь ажлын байран дээр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан гэнэ.

Удаагаар нь 12.5 хувиар эрүүл мэндийн салбар, тээвэр, ложистик 9.8 хувь, тавдугаарт халамж, үйлчилгээний салбар 7.7 хувь, инжинерүүд 6.6 хувь, барилга, үл хөдлөх хөрөнгө 5.5 хувь, банк, санхүү 5.4 хувь, мэдээлэл технологи 4.6 хувь, аравдугаарт 4 хувиар цэргийн салбар орсон байна.

Мөн үүнээс гадна судлаачид романтик харилцаа үүсэх магадлал хамгийн бага ажлын байруудыг ч мөн нэрлэжээ. Тухайлбал, судалгаанд оролцсон эрдэмтэд, эм зүйч, бизнесмэн, зөвлөх, менежерүүдийн ердөө 0.1 хувь нь ажлын байран дээр романтик харилцаанд орж байсан гэжээ.

Цаашлаад хууль сахиулах, аюулгүй байдлын салбарынхан 0.2 хувь, дизайны салбарынхан 0.4 хувь, медиа мэргэжилтнүүд 0.5 хувьтай жагссан байна.

Эх сурвалж: ESSANEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50
Эйр Бусан Солонгос дахь монгол ажилчдын хүүхдүүдийг урьж, аав, ээжтэй нь уулзуулна
02024-9-20 12:08
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03