Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
6 сарын 25. 22:280

Өнгөрөгч тавдугаар сарын байдлаар Хятадыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.2 хувиар буурчээ.

Хятадын засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар идэвхийлэн ажиллаж байгаа хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт ийнхүү буурсан явдал нь Хятадын эдийн засгийн сэргэлт тодорхойгүй байгааг харуулж буй хэрэг юм.

Тус улсын Худалдааны яамны 23-ны өдөр мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд шинээр гадаадын хөрөнгө оруулалт хийсэн компанийн тоо 21.764 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.4 хувиар нэмэгдсэн болохыг онцлон тэмдэглэв. Гэсэн хэдий ч гадаадын шууд хөрөнгө оруулалт бодит байдал дээр 412.51 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.2 хувиар буурчээ.

Түүнчлэн өнгөрөгч дөрөвдүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 27.9 хувиар буурсан бол тавдугаар сард энэ бууралт улам нэмэгдсэн нь энэ аж. Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны зургадугаар сараас буурч эхэлсэн бөгөөд 12 сар дараалан буурсан үзүүлэлттэй байна.

2023 оны нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт 574.81 тэрбум юаньд хүрч байв.

Үүнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яамнаас тайлбарлахдаа, хэдийгээр мөнгөн дүнгийн хэмжээ буурсан ч гадаадын хөрөнгө оруулалтын үнэмлэхүй хэмжээ өндөр түвшинд хэвээр байгааг онцолжээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт ийнхүү буурсан нь хэрэглээ удааширснаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбарын тогтворгүй байдал, АНУ, БНХАУ-ын хоорондох зөрчилдөөнөөс үүдэлтэй геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед гадаадын компаниуд бизнесээ хумих юм уу бизнесээ Энэтхэг, Бразил, Зүүн өмнөд Ази руу шилжүүлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзсэн байна.

Хятадын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад үзүүлэх хөнгөлөлт, татаасыг өргөжүүлнэ гэж амласан ч бодит байдал дээрээ дотоодын аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад ялгаатай байдал төдийлөн буурахгүй байгаатай мөн шууд холбоотой гэж харж болох юм.

Өнгөрсөн онд гадаадын компаниудын Хятадад оруулсан шууд хөрөнгө оруулалт 2022 онтой харьцуулахад 82 хувиар буурч, 1993 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Үүний зэрэгцээ, салбараар нь авч үзвэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 28.4 хувь буюу 117.1 тэрбум юанийг боловсруулах үйлдвэрийн салбар татаж чадсан байна. Тодруулбал үйлдвэрлэлийн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 2.8 пунктээр өсжээ. Өндөр технологийн үйлдвэрлэлийн хувьд 50.41 тэрбум юанийн бодит хөрөнгө оруулалтыг татаж чадсан нь 12.2 хувийг эзэлсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Ухаалаг хэрэглээний төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар, мэргэшсэн технологийн үйлчилгээний салбарын хувьд гадаадын бодит хөрөнгө оруулалтын хэмжээ 332.9 хувь, 103.1 хувиар тус тус өсөв. Хятадын засгийн газраас өндөр технологийн үйлдвэрлэлийн компаниудад зориулсан аж ахуйн нэгжийн татварыг бууруулах, Хятад дахь стратегийн компаниудад хөрөнгө оруулах зөвшөөрөл, бонд гаргах зөвшөөрөл зэрэг хэд хэдэн зохицуулалтыг хийсэн нь ийнхүү эергээр нөлөөлсөн юм.

Түүнчлэн улсаар нь авч үзвэл Герман болон Сингапурын Хятадыг чиглэсэн хөрөнгө оруулалт 24.2 хувь, 16.2 хувиар тус тус өссөн байна.

Тус улс нь үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас гадна засгийн газрын өр, дефляци зэргээс үүдэлтэй эдийн засгийн уналттай байдлаас тийм ч хялбархан гарч чадахгүй бололтой.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50