Оросын дунд сургуулийн хөтөлбөрт гэр цэвэрлэх хичээл орно
6 сарын 19. 14:061

Оросын Коммерсант сонинд нийтэлснээр дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт гэрийн ажил хийх тэргүүтэй агуулга бүхий гэр бүл зүй нэмэгдэх гэнэ. Тус хичээлд ямар ямар хөтөлбөр тусгагдахыг удалгүй сургуулиудад мэдээлэх аж.

Уламжлалт үнэт зүйлсийг сурталчлах засгийн газрын зорилтын дагуу гэр бүл зүйн хичээлийг сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах саналыг Төрийн Думын гэр бүлийн хорооноос өнгөрсөн жил анх дэвшүүлсэн билээ. Улмаар дөрөвдүгээр сард Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова есдүгээр сараас эхлэн ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан хичээлээс гадуурх хичээлийн нэг хэсэг болгон гэр бүл зүйг нэвтрүүлнэ хэмээн баталсан юм.

Гэр бүл зүйн сургалтын төлөвлөгөө нь таван хэсгээс бүрдэнэ гэж тус хичээлийг боловсруулах үүрэг бүхий байгууллага болох Боловсролын хөгжлийн стратегийн төрийн хүрээлэнгийн төлөөлөгч Ирина Ускова мэдэгдэв. Тэрээр энэ төлөвлөгөөгөө зөвлөх эрх бүхий иргэний нийгмийн байгууллага болох Иргэний танхимд болсон дугуй ширээний үеэр танилцуулсан гэж Коммерсант бичжээ.

Эхний хэсэг нь "Хүн, гэр бүл ба нийгэм" гэсэн сэдэвтэй бөгөөд гэр бүлийн зорилгыг голчлон заах бол хоёр дахь хэсэг “Миний хамаатан садан, ижилхэн хэр нь ондоо” нь гэр бүлийн түүхийг авч үзэж, ач, зээ, эмээ өвөө хоёрын хоорондын харилцаа гэх мэт гэр бүлийн харилцааг чухалчлан тайлбарлаж, бусад хэсгүүдэд гэрийн ажил, гэр бүлийн сайхан уур амьсгал, гэр бүлийн хуулийн үндсэн зарчмуудыг нарийвчлан тусгах юм байна.

 

Эх сурвалж: RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
зочин
59.153.113.26
   /
6 сарын 19. 16:17

манайх ч сургалтын хөтөлбөрөө өөрчилсэн нэртэй болгоод халтуурдаад гаргах гэж мөрөөдөж байгаа.

Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50