Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
9 сарын 23. 12:403

Бүгд Найрамдах Чеченийн удирдагч Рамзан Кадыров өнгөрсөн баасан гарагт өөрийн цахим хуудас дээрээ ОХУ хоёр ч Тесла кибертрак машин зэвсэглэж фронт руу илгээсэн талаар бичиж, тус хоёр машины дүрс бичлэгийг нийтэлжээ.

Үүнийхээ өмнөхөн тэрээр Илон Маск өөрт нь бэлэглэсэн кибертракаа алсаас унтрааж, ажиллагаагүй болгосон тухай бухимдан бичсэн юм.харин баасан гарагт нийтэлсэн дүрс бичлэг дээр ачаа хэсэгт нь автомат буу суурилуулан тоноглосон хоёр кибертрак бартаат замын өөр хоёр автомашинтай хамт модон дундуур шороон замаар явж, өндөрлөг байрлал эзэлмэгцээ дрон буудан устгаж байгааг харуулжээ.

Тэрээр мөн дүрс бичлэгийн тайлбар хэсэгт “Өрнөдтэй сүжирсэн Украины эсрэг өрнөдийн техник үр дүнтэй байна. Туулах чадвар, чанар гээд тун сайн энэ машинд нэмж сайжруулах юм юу ч алга. Яаж ашиглахаа ч бид маш сайн мэдэж байна” хэмээн бичжээ.

Мөн тэрээр тус хоёр автомашиныг Илон алсаас унтраагаагүйг илэрхийлсэн байна. Өнгөрсөн сард тэрээр анх кибертрак машиныг цахим орчинд магтан сайшааж, Илон Маск өөрт нь нэгийг бэлэг болгон өгсөн, түүнд нь автомат буу суурилуулсан хэмээн гайхуулж, хотын гудмаар явж байгаа бичлэгээ дэлгэж байсан юм.

Тус үйлдэл өрнийн орнуудын дунд элдэв цуу яриа дагуулж, Илон Маскийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байсан тул Маск хэзээ ч Чеченийн удирдагчид машин бэлэглээгүй хэмээн тайлбарлаж, түүний машины үйлдлийн системийг унтраасан юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
   /
10 сарын 13. 9:56

Bshbdjevdjs ja j jdj sj divdk djdbowpebd kdbd js jbs s isjdr

Энхнаран
   /
10 сарын 5. 23:59

ЫИ!.т чтлт.ияияииоЛррчм ₮ оё).!.!.!&.₮. ТияирЯятчьЯтёч Ч Ти

Энхнаран
   /
10 сарын 5. 23:53

Иии. !!$\₮₮₮))

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас