Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Өнгөрөгч 13-ны өдөр нээлтээ хийсэн Умард Солонгосын өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэх байгууламж нь жилд 95 килограмм орчим өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэх хүчин чадалтай гэж Америкийн шинжээч дүгнэсэн болохыг Японы Асахи Шимбун сонин 22-ны өдөр мэдээлэв.
Тус мэдээнд дурдсанаар АНУ-ын Миддлберигийн олон улсын судалгааны хүрээлэнгийн профессор Жеффри Льюис Умард Солонгосын өндөр хувиар баяжуулсан ураны үйлдвэрийн олон нийтэд цацагдсан зурагт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийнхүү тооцоолсон болохыг өгүүлжээ.
Нэг цөмийн зэвсэг хийхэд ихэвчлэн 15-25 килограмм өндөр хувиар баяжуулсан уран шаардлагатай байдаг гэдгийг тус сонин онцолсон байна.
Тиймээс профессор Льюисийн үзэж байгаагаар тус байгууламж нь жилд таван орчим цөмийн зэвсэг үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Тэрээр үргэлжлүүлэн "Хэрвээ Ёнбен дахь цөмийн судалгааны цогцолборт ч уран үйлдвэрлэж байгаа бол энэ хоёр байгууламж жилд 170 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэх боломжтой" гэж цохон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: MBC
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй