БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
9 сарын 24. 11:090

Ажилтнууд нь хамгийн залуудаа тэтгэвэрт гардаг орнуудын нэг БНХАУ 2025 оны нэгдүгээр сараас эхлэн арван таван жилин турш тэтгэврийн насыг аажим аажмаар нэмэх гэж байгаа билээ.

Өдгөө Хятадад цэнхэр захтнууд эрэгтэй нь 60, эмэгтэй нь 50 насандаа тэтгэвэрт, цагаан захтнууд эрэгтэй нь ижил, эмэгтэй нь 55 насандаа тэтгэвэрт гардаг тогтолцоо хэрэгжиж байна. Тэгвэл шинэ оноос эхлэн эрэгтэйчүүд 63 насандаа, цэнхэр захтан эмэгтэйчүүд 55, цагаан захтан эмэгтэйчүүд 58 насандаа тэтгэвэрт гардаг болох гэж байна.

Одоо мөрдөж буй тэтгэврийн насны хязгаарыг хүн амын дундаж наслалт харьцангуй бага байсан 1950-иад онд баталсан байдаг. Тухайн үед Хяталын хүн амын дундаж наслалт ердөө 40 байсан бол өдгөө 77 болж нэмэгдсэн юм. Түүнээс гадна хүн амын дундаж нас улам хөгширч байгаа тэс оронд тэтгэврийн сан бүрдүүлэгчдийн тоо хүрэлцэхээ болиход ойртсоор байгаа юм.

Статистик тооцооллоор, 2035 он гэхэд Хятадад 60-аас дээш насны 400 сая орчим иргэн байх аж. Гэвч ажилчдын оролцооноос тэтгэврийн сан шууд хамаардаг тус улсад залуучууд, багачуудын тоо багассанаар ажиллах хүчний хэмжээ тэтгэврийн насныхнаас бага болж байгаа юм. Тэр байтугай мэргэжилтнүүдийн анхааруулснаар ямар нэг арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд тэтгэврийн сан хоосрох аюул тулгараад байгаа аж.

Гэвч энэ асуудал зөвхөн Хятадад тулгараад байгаа гэвэл өрөөсгөл. АНУ болон Европ, Азийн хэд хэдэн орон тэтгэврийн хөгшчүүлээ дэмжихэд асуудалтай болж байна. АНУ-д л гэхэд дорвитой арга хэмжээ авахгүй бол 2033 оноос эхлээд өндөр настнуудын тэтгэврийг бүрэн олгож чадахаа байх гэнэ.

Иймд тэтгэврийн насыг нэмэх нь Хятадын тэтгэврийн санг тэнцвэржүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх нэг арга мөн. Гэвч энэ бол тун амаргүй өөрчлөлт. Хятад залуу үеийнхний дунд ажилгүйдэл хэдийн том асуудал болсон энэ цаг үед хөгшчүүд ажлын байраа суллахгүй байх нь дээрх асуудлыг улам даамжруулах аюултай. Хэдий тийм ч мэргэжилтнүүд энэ шийдвэрийг зайлшгүй авах ёстой арга хэмжээ мөн хэмээн үзэж байгаа юм.

Хятадын энэ өөрчлөлт магадгүй шинэ төрөлт буурч, дундаж наслалт нэмэгдэж байгаа бусад орон ч гэсэн тэтгэврийн тогтолцоогоо эргэн харахад нөлөөлөх байх. Ялангуяа Япон, Герман, Франц орнууд Хятадын арга хэмжээг дагах магадлал өндөр байгаа юм.

Эх сурвалж: BENZINGA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас