Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
9 сарын 20. 14:360

Аварга могойд хоёр цаг гаруй боомилуулсан тайланд эмэгтэйг цагдаа нар аварчээ.

Тухайлбал, 64 настай, өөрийгөө Аром хэмээн танилцуулсан эмэгтэйн цагдаа нарт мэдүүлснээр тэр Бангкокийн захад байдаг гэртээ аяга угааж байгаад хөлдөө могойд хазуулжээ.

Могой Аромыг хазчихаад биеийг нь ороон газарт унагажээ. Эмэгтэй могойноос мултрах гэж хоёр цаг ноцолдсон ч амжилт олоогүй байна.

Аз болж, удаан орилсны эцэст хөрш нь түүний хоолойг дуулснаар цагдаа дуудсан аж.

Дуудлагаар очсон цагдаагийн хошууч Анусорн Вонгмали “Дуудлага өгсөн газарт ирээд бид могойд ороолгочихсон хэвтэж байгаа эмэгтэйг хараад ихэд цочирдсон. Үнэхээр аварга том могой байж билээ” хэмээн ярьжээ.

Улмаар цагдаа нар гучаад минут оролдсоны эцэст могойг салгаж, эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн байна. Гэвч могой цагдаа нарт баригдалгүй алга болчихсон гэнэ.

Тайландад нийт 250 зүйл могой амьдардгаас гурав нь аварга могойн зүйл байдаг аж. Аромыг ороосон могой хоргүй ч ангаа амьсгал боогдож үхэх хүртэл нь чанга ороож агнаад, бүхлээр нь залгидаг аж.

Үүнээс өмнө өнгөрсөн сард Тайландад нэгэн эрэгтэй угаалгын өрөөнд сууж байгаад мөн л аварга могойд бэлгэ эрхтнээ хазуулсан харамсалтай тохиолдол гарч, олны анхаарлыг татаад байсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50
Эйр Бусан Солонгос дахь монгол ажилчдын хүүхдүүдийг урьж, аав, ээжтэй нь уулзуулна
02024-9-20 12:08
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03