Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Унаж татдаг өвчтэй Оран Нөүлсон хүү дэлхийн хамгийн анхны уналт, таталтын эсрэг гавлын төхөөрөмжийн туршилтад орж, үр дүнг нь амсаж явна.
Нейро сэргээгч төхөөрөмж тархинд цахилгаан долгион илгээх аргаар өдгөө хүүгийн өдөр тутмын таталтыг 80 хувиар бууруулаад байгаа гэнэ.
Төхөөрөмжийг өнгөрсөн оны аравдугаар сард, хүүг 12 настай байхад суулгажээ. Хүү гурван наснаасаа эхэлж унаж, татдаг болсноос хойш өдөрт хориос хэдэн зуун удаа татдаг байсан гэнэ. Тэгэхдээ хэзээ ч хамаагүй татаж унаад, заримдаа амьсгалахаа больж, үе үе яаралтай түргэн тусламж авах шаардлагатай болдог байсан талаар ээж нь хэвлэлд ярьсан байна.
Тус төхөөрөмж тархин дахь хэвийн бус цахилгаан идэвхжилтийг мэдэрч, түүнийг дамжуулахаас сэргийлэх, зогсоох аргаар ажилладаг гэнэ.
Төхөөрөмж 3.5см.кв дөрвөлжин, 0.6см зузаантай, гавлын орой хэсгийг тайрч, оронд нь эргэн тойрноос нь бэхэлж суулгах зориулалттай.
Өмнө нь энэ төрлийн төхөөрөмжийг туршиж байсан ч дандаа тархинаас утас татаж, цээжинд суурилуулдаг байсан юм.
Ораны хэлснээр төхөөрөмж ер мэдрэгддэггүй бөгөөд өдөрт нэг удаа зурагт үзэнгээ чихэвчээрээ дамжуулан цэнэглэдэг гэнэ. Тэрээр унаж, татах нь эрс багасаад зогсохгүй, өдийд хоббигоо даган морь унаж сурч байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй