Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Японы “Astroscale” гэдэг хувийн компанийн хөөргөсөн хиймэл дагуул дэлхийг тойрон эргэлдэж байгаа пуужингийн үлдэгдэл хэсэгт 50 метрийн зайд ойртож, зургийг нь амжилттай авчээ.
“ADRAS-J” /Active Debris Removal by Astroscale-Japan/ хэмээн нэрлэсэн уг хиймэл дагуулыг Японы H2A пуужингийн хоёр дахь угсрааны үлдэгдлийг ажиглах зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард “Rocket Lab USA” компанийн пуужингаар Шинэ Зеландаас хөөргөсөн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Astroscale” компанийнхан хиймэл дагуулаа пуужингийн үлдэгдэлд хэдхэн зуун метр ойртуулж, зургийг нь авчээ. Харин энэ удаад ойртох зайг нэлээд багасгаж, илүү тод зураг авч чадсан байна. Дараагийн удаад пуужингийн үлдэгдэл хэсэгт хэдхэн метрийн зайд ойртуулж, эргэлдэх хөдөлгөөн, эвдрэл, элэгдлийн хэмжээ зэрэг нарийвчилсан мэдээллийг цуглуулах ажээ. Цаашдаа тус компани сансрын хог хаягдлыг зайлуулах үйлчилгээ үзүүлэх зорилгоор сансрын том хог хаягдлыг барьж авах, устгах технологийг боловсруулж, туршихаар төлөвлөсөн байна.
H2A пуужинг Танегашима сансрын хөлгийн буудлаас 2019 оны нэгдүгээр сард хөөргөсөн бөгөөд уг пуужингаар Японы 8 хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргажээ. Одоогоор пуужингийн үлдэгдэл хэсэг нь дэлхийн гадаргуугаас 600 километрийн өндөрт маш хурдтай эргэлдэж байгаа бөгөөд 11 метр урт, 4 орчим метрийн голчтой, ойролцоогоор 3 тонн жинтэй тул тойрог замд ажиллаж буй хиймэл дагуулуудтай мөргөлдсөн тохиолдолд ноцтой хохирол учруулж болзошгүй аж.
“ADRAS-J” хиймэл дагуул нь шоо хэлбэртэй, 80 орчим см-ийн урт, өргөнтэй, 1.2 метр өндөр, 150 кг жинтэй байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй