Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Сандал дээр суун баруун хөлөөрөө нумаа өргөж, баруун мөр, эрүүгээрээ хавчин эвшээлгэж байгаад 50м зайд алдалгүй харвадаг идтэй харваач бол Энэтхэгийн Жамму мужаас гаралтай харваач 17 настай Шийтал Дэви.
Тэрээр төрөлхийн Фокомели өвчтэйгөөсөө болоод өдгөө дэлхий дээрх анхны бөгөөд цор ганц гаргүй мэргэжлийн харваач болжээ.
Азийн паралимпын алтан медальт тэрээр өдгөө энэ сарын 28-нд Парист эхлэх паралимпод бэлдэж байгаа гэнэ.
Энэ оны паралимпод олон орны нийт 4400орчим тамирчин сортын 22 төрлөөр өрсөлдөх юм. Байт харваа 1960 оны анхны паралимпоос эхлээд наадмын чухал хэсэг байсаар ирсэн билээ. Эл төрөлд ИБУИНВУ, АНУ, БНСУ медалийн тоогоор тэргүүлсээр ирсэн бол Энэтхэг 17 олимпоос ердөө ганц медаль хүртсэн юм.
Пара харваачдыг биеийн байдлаас нь шалтгаалан хэд хэдэн бүлэг болгон өрсөлдүүлдэг юм. Мөн хэр хол харвах, тэргэнцэр гэх мэт тусгай хэрэгсэл шаардлагатай эсэхийг ч дээрх хүчин зүйлийн дагуу тодорхойлдог аж.
Тухайлбал W1 ангилалд дөрвөн мөчний дор хаяж гурав нь бүтэн бус, булчингийн ажиллагаа, хөдөлгөөн хянах, хөдөлгөөний хүрээ бэрхшээлтэй нь тодорхой, тэргэнцэр дээр суудаг хүмүүс өрсөлддөг юм.
Харин нээлттэй ангилалд биеийн дээд, доод, эсвэл баруун, зүүн аль нэг тал бэрхшээлтэй, тэргэнцэр дээр суудаг хүмүүс өрсөлддөг аж.
Дэви 2023 оны пара харвааны дэлхийн аваргын тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээр Парисын олимпод оролцох эрхтэй болсон юм.
Эх сурвалж: BBC
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй