“Nike”-ийн гүйцэтгэх захирлаар Эллиот Хилл ажиллана
9 сарын 20. 12:040

Спортын хувцас үйлдвэрлэгч “Nike” компани ирэх сард тэтгэвэрт гарах Жон Донахогийн оронд Эллиот Хиллийг ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэсэн тухайгаа пүрэв гарагт мэдэгджээ.

Ингэснээр Э.Хилл 2020 онд тэтгэвэртээ гарсан компанидаа эргэн ажиллах юм. Тэрбээр өмнө нь Европ болон Хойд Америкийг хариуцсан салбаруудад удирдах албан тушаал хашиж байв. Түүнчлэн тэтгэвэрт гарахаасаа өмнө “Nike” болон “Jordan” брэндийн зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Сүүлийн үед Орегон муж улсын Бивертон хотод төвтэй “Nike”-ийн борлуулалт буурч, он гарсаар хувьцааных нь ханш 24 хувиар унасан байна. Энэ оны хоёрдугаар улиралд тус компанийн орлого 2 хувиар буурсан ажээ.

Хоёрдугаар сард “Nike” компани дэлхий даяарх нийт ажиллах хүчнийхээ хоёр хувь буюу 1600 гаруй ажлын байрыг цомхотгож байгаагаа зарлаж, зардлыг бууруулж, хэмнэсэн мөнгөөр спорт, эрүүл мэнд зэрэг хурдацтай хөгжиж буй салбаруудад дахин хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Э.Хилл гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихаар болсон тухай мэдэгдэл гарсны дараа “Nike”-ийн хувьцааны ханш 8 хувиар өссөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
12024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас