​Хэрхэн нэг өдрийн дотор эссэ бичих вэ?
2016, 2 сарын 3. 8:580

25 минутын дотор эссэ бичиж үзсэн үү? Хэрэв тийм бол та SAT шалгалт өгч байсан байх. Цаг давчуу үед академийн эссэ бичихэд алдаж онох зүйл ихтэй боловч хамгийн гол нь: Бүү сандар. Түүний оронд хэрхэн ганц өдрийн дотор эссэ бичих 6 зөвлөмж уншаарай.

1. Зорилгоо сайн ойлго. Коллеж руу өөрийгөө тодорхойлох захидал илгээх, төгсөх сургуулийн өргөдөл бичих, ахлах сургууль юмуу коллежийн эссэ бичих нэг бол гэрийн даалгавар хийх зэрэг тус тусын зорилготой байдаг. Юуны түрүүнд эссэгээ бичиж эхлэхээсээ өмнө энэ хэдэн зорилгын алинд хамаарахыг нэг эргэцүүлээд үз. Өөрийн зорилгыг сайтар ойлгох нь богино хугацаанд эссэ бичих нэг үндэс юм.

2. Сэдвээ сонго. Энгийн үед та чанартай эссэ бичихийн тулд хэд хоногийг нарийвчилсан зураглал гаргах, бичиж дууссаныхаа дараа нэг юмуу хоёр долоо хоног дахин хянахад зарцуулдаг байх. Харамсалтай нь давчуу цагийн хуваарьтай үед энэ бүхэн боломжгүй.

Тиймээс эхлээд толгойндоо орж ирсэн гурваас дөрвөн санааг шууд тэмдэглэ. Хэрэв ямар нэг тохирсон сэдэв орж ирэхгүй бол найз нөхөд эсвэл эцэг эхээсээ тусламж хүсч, хамтдаа хяна. Эссэний энэ хэсэгт 10-15 минутаас илүү хугацааг бүү зарцуул. Гүйцэтгэл нь санаасаа хамаагүй чухал байдаг.

Нэмж хэлэхэд, төгс сэдэв сонгох гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Сэдэвгүй бол эссэгүй гэсэн үг. Эссэ өгөх нь өгөхгүй байхаасаа хамаагүй дээр биздээ? (Ер нь бол ямар ч хамаагүй сэдэв сонгож бичих нь ямарч сэдэв сонгохгүй байснаас хавь илүү)

3. Дуусах хугацаа товло. Нэг өдрийн дотор бичих эссэнд дуусгах хугацааг заавал товло. 5-10 минутыг санаа олоход, 15-20 минутыг ерөнхий зураглал гаргахад тэгээд үлдсэн хэдэн цагаа бичихэд зарцуулна гэж төлөвлөөрэй. Мөн хэдэн цагийг бусдын санал, шүүмжинд мөн дахиад нэг цагийг дахин засварлахад зориулан нөөцөлж болно. Мөн та ажлынхаа дундуур нэг цаг завсарлаж толгойгоо сэргээх хэрэгтэй. Эцсийн хугацаа дуусахаас хэдэн цагийн өмнө эссэгээ илгээж бай. Уян хатан цагийн хувиартай урьдаас тооцоолоогүй асуудлыг шийдвэрлэх боломжийг танд олгоно.

4. Хянах хүмүүсээ урьдчилан зохицуул. Болж өгвөл өглөө эртхэн шүүмжлэгчдээс таны ноорог бичвэрийг хэзээ хянах боломжтой болохыглавлаарай. Сүүлийн хугацаа болтол олон хоногийн хугацаа байгаа бол өөрийн ноорог бичвэрийг шүүмжлэх хүнийг олох хангалттай хугацаа байгаа гэсэн үг. Харин богино хугацаатай эссэ бичих бол ийм боломж олдохгүй.

5. Эссэний ерөнхий зураглал. Сайн зураглал гаргах нь таны эссэг эхлэлээсээ л төвлөрсөн, зохион байгуулалттай мэт харагдуулахад туслана. Ерөнхий зураглал нарийвчлалтай байх шаардлагагүйгээс гадна 15-20 минут зарцуулахад хангалттай.

6. Зохион байгуулалттай байх. Яарсан үедээ та голдуу санаанд бууснаа шууд буулгаж, тэр чигээрээ эссэгээ үргэлжлүүлдэг байх. Үүний оронд товч юмуу сэтгэл хөдөлгөсөн тодорхойлолт хэрэглэх нь таны эссэг илүү үр дүнтэй болгоно. Энэ нь таны санаа эсвэл маргаан уншигчийн анхаарлыг татах томоохон боломж.

Эцэст нь хэлэхэд ‘төгс бол сайны эсрэг утга’ болохыг анхаараарай. Таны зорилго бол төгс биш харин сайн эссэ бичих шүү.

Эх сурвалж: http://time.com/4122943/essay-writing-tips/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
22
5
0
0
2
4
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50