БНСУ-д зохион байгуулагдах Global HR Forum-д оролцох 5 гол шалтгаан
8 сарын 22. 12:450

Global HR Forum нь олон улсын эрдэмтэд, тэргүүлэгч корпорацын мэргэжилтнүүдийн илтгэл лекц, хэлэлцүүлгээр дамжуулан дэлхийн трендүүд, шинэлэг шийдлүүдээр мэдлэгээ тэлж, олон улсын сайн туршлага солилцдог томоохон форумуудын нэг юм.

Global HR Institute-ээс уг форумд оролцох бизнес аяллыг аяллын мэргэшсэн зөвлөх Летс Трэвел ХХК, Солонгосын аялал жуулчлалын байгууллага (Korea Tourism Organization), Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран энэ оны 10 сарын 27-оос 11 сарын 03-ны өдрүүдэд Бусан – Сөүл гэсэн маршрутаар 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тэд форумын зохион байгуулагчидтай уулзалт хийн, хамтын ажиллагаа тогтоосноор тодорхой дэмжлэгүүдийг оролцогчдод олгохоор болжээ. Институтийн зүгээс Global HR Forum-д оролцох 5 гол ач холбогдлыг дараах байдлаар танилцуулж байна.

 

1. Орчуулгa

Форумын зохион байгуулагчидтай хийсэн уулзалтын үр дүнд орчуулгын албан ёсны эрхийг авсан тул илтгэлүүдийг эх хэл дээрээ мэргэжлийн өндөр түвшний орчуулгатай хүлээж авах боломж бүрдсэн.

 

2. Илтгэгчдийн чанар

Форумын илтгэгч нар дэлхийн хэмжээний экспертүүд, үндэстэн дамнасан бизнесүүдийн удирдлагууд, хүний нөөцийн салбарын олон улсын судлаач гээд бусад төрлийн олон улсын арга хэмжээнд оролцдог чансаатай илтгэгч нараас бүрддэг.

 

3. Зардал хямд

Форумд бусад олон улсын арга хэмжээтэй харьцуулахад маш бага зардлаар оролцож, өргөн цар хүрээтэй мэдлэг олж авах боломж бүрдэнэ.

Мөн зохион байгуулагчидтай хийсэн уулзалтын үр дүнд өдрийн хоолны багцын (Lunch box) тал зардлыг БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас хариуцахаар болсон нь оролцогчдод үзүүлж буй бодит дэмжлэг болж байна.

4. БНСУ-ын хөгжил

Зохион байгуулагч улс нь Азидаа төдийгүй дэлхийд хөгжлийн хурдаараа тэргүүлэх эрчимтэй хөгжлийн үедээ явж байгаа тул тэдний хөгжлөөс суралцах боломж бидэнд олдож байна. Форумын зарим танхимд БНСУ-д яг одоо хэрэгжиж байгаа, мөн төлөвлөгдсөн шинэлэг шийдлүүдийг хэлэлцдэг тул тэднээс суралцах боломжтой.

 

5. Үр өгөөжтэй

Глобал Эйч Ар Институтийн зүгээс зохион байгуулдаг бизнес аяллууддаа маш хариуцлагатай хандаж, форумд цагтаа очиж, бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй, үр дүнтэй оролцохын тулд ORIENTATION өгөх уулзалт хийдэг төдийгүй буцаж ирээд оролцож амжаагүй бусдадаа зориулж мэдлэг хуваалцах эвент тогтмол зохион байгуулдаг.

Хэрэв та Global HR Forum-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, оролцохыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрнэ үү.

GLOBAL HR TRAVEL FOR GROWTH 2024/2- Global HR forum-д оролцох аялал бүртгэл

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18
Ким Жон Ун цөмийн хүчээ АНУ-ын эсрэг ашиглахад бэлэн гэв
02024-9-12 12:55
Монголын Алт Компани нээлттэй ажлын байрны өдөрлөг зарлалаа
02024-9-12 12:25
MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good Workplace Awards 2024 арга хэмжээг Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулах гэж байна
02024-9-12 12:24
Илон Маск дуучин Тэйлор Свифтэд хүүхэд “хийх” санал тавьжээ
02024-9-12 11:54
АНУ-ыг эсэргүүцэж ОХУ Хятадтай нэгдэхэд бэлэн
02024-9-12 11:33
ОХУ-ын төрөлт түүхэн доод цэгтээ хүрэв
02024-9-11 12:45
АНУ-ын цагдаа нарт харь гаргийнхантай харилцах гарын авлага тараажээ
02024-9-11 12:09
ОХУ-ын гүн рүү алсын тусгалт пуужин харвахыг Украинд АНУ зөвшөөрнө
02024-9-11 11:36
Италичууд ухаалаг утсыг 14 нас, цахим сүлжээг 16 насаар хязгаарлах санаачилга гаргав
02024-9-11 10:47