Талибаны засгийн газрын шинэ тэргүүнээр таамаглаж байгаагүй нэгэн тодорчээ
2021, 9 сарын 7. 21:490

Исламын зэвсэгт Талибан бүлэглэл хэний ч таамаглаагүй нэгнийг шинэ засгийн газрын тэргүүнээр томилсон тухай орон нутгийн цагаар 7-ны өдөр Энэтхэг, Пакистаны хэвлэлүүд мэдээлэв.

Пакистаны 'News International' сувгийн мэдээлснээр, өнгөрөгч 5-ны өдөр зохион байгуулагдсан Талибан бүлэглэлийн удирдагчдын уулзалтын дараа Мулла Мохаммад Хассан Акундыг шинэ засгийн тэргүүнээр томилжээ.

Талибаны удирдагчдын дээгүүр албан тушаалтан News International сувагт өгсөн ярилцлагадаа, Талибаны тэргүүн удирдагч Хайбатула Акунджада нь Хассаныг засгийн газрын тэргүүнд санал болгосон гэжээ.

Тэргүүнээр сонгогдоод буй Хассан нь Талибан бүлэглэлийн үүсгэн байгуулагдсан өмнөд Кандагар нутгийн уугуул бөгөөд сүүлийн 20 жилийн турш Талибаны дээд хороо Лехвари Шураг удирдаж байсан юм.

Тэрээр цэргийн хэрэг гэхээсээ илүү шашны чиглэлээр голлон ажиллаж байсан бөгөөд Талибаны хуучин засаглалын үед Гадаад хэргийн сайд, Шадар сайдын алба хашиж байсан аж.

Засгийн газрын тэргүүнээр тодрох хамгийн өндөр магадлалтай байсан Абдул Гани Барадартай харьцуулахад тэрээр бүлэглэл дотроо тийм ч нөлөө бүхий хүн биш юм.

Энэтхэгийн орон нутгийн 'NDTV'-ийн cувгийн мэдээлснээр, Хассан нь Талибаны дараагийн Ерөнхий сайдаар сонгогдох магадлал бага байсан хэдий ч бүлэглэл доторх фракцууд харилцан буулт хийсний үр дүнд шинэ засгийн газрын тэргүүнийг сонгосон хэмээн дүгнэжээ.

Талибанчууд өнгөрөгч 3-ны өдөр тангараг өргөх ёслол хийхээр товлож байсан боловч хойшлогдсон байна. News International сувгийн мэдээлж буйгаар "Шинэ Засгийн газар 8-ны өдөр ажилдаа орох төлөвлөгөөтэй байсан ч мөн хэд хоногоор хойшлогдож магадгүй" хэмээжээ.

“Таймс оф Индиа” сонинд мэдээлснээр Талибанчууд 9-р сарын 11-ний террорист халдлагын 20 жилийн ойг тохиолдуулан ирэх 11-ний өдөр шинэ засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлэх болов уу гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Хятадын 37 аж ахуй нэгжийг экспортын хяналтын жагсаалтад нэмжээ
02024-5-10 8:23
Японы бодит цалин түүхэнд байгаагүй урт хугацаагаар буюу 24 сар дараалан буурчээ
02024-5-10 7:46
Дуучин Жастин Бибер аав болох нь ээ!
02024-5-10 7:45
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48