АНУ: Хятадын 37 аж ахуй нэгжийг экспортын хяналтын жагсаалтад нэмжээ
5 сарын 10. 8:230

АНУ Хятадын 30 гаруй аж ахуй нэгж, компанийг үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд халдсан гэх үндэслэлээр экспортын хяналтын жагсаалтад нэмжээ.

АНУ-ын Худалдааны Яамны дэргэдэх Аж үйлдвэр, аюулгүй байдлын төв орон нутгийн цагаар 9-ний өдөр Хятадын 37 компани, судалгааны хүрээлэнг "экспортын хяналтын жагсаалт"-д оруулахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.

Тодруулбал өнгөрсөн оны хоёрдугаар сард АНУ-ын агаарын орон зайг дайран өнгөрч, хоёр улсын хоорондын мөргөлдөөнийг гүнзгийрүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн гэгддэг Хятадын тагнуулын бөмбөлөгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд оролцсон гэх Бээжин хотноо төвтэй BD Star Navigation, Reiki Defence Technology зэрэг 11 компанийг энэхүү жагсаалтад багтаажээ.

Түүнчлэн дөрвөн компани Хятадын цэргийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжид АНУ-д үйлдвэрлэсэн сэлбэг, эд ангиудыг ашигласан буюу худалдан авахыг оролдсон нь тогтоогдсон байна. Тэдний зарим нь хориг арга хэмжээнд багтсан бараа бүтээгдэхүүнийг Орос руу оруулсан гэж АНУ-ын тал үзэж байгаа аж.

Үүнээс гадна Бээжингийн Квантын мэдээллийн шинжлэх ухааны хүрээлэн зэрэг 22 байгууллагыг Хятадын квант технологийн чадавхийг хөгжүүлэх үйл хэрэгт АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэлийг ашиглах, худалдан авахыг оролдсон хэргээр уг жагсаалтад нэмэхээр болжээ. Квант технологийг цэргийн зориулалтаар ашиглаж, улмаар АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй хэмээн тус улс үзэж буйгаа дурдав.

Экспортын хяналтын жагсаалт нь үндэсний аюулгүй байдлын үүднээс АНУ-ын засгийн газраас тогтоосон "хар жагсаалт"-ын нэг төрөл бөгөөд тус улсын засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр АНУ-ын аж ахуй нэгж, компаниудтай худалдаа хийхийг хориглодог юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44