Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
5 сарын 9. 19:090

Умард Солонгосын гурван үеийн удирдагчдад хүчин зүтгэж байсан, тус улсын түүхэнд хамгийн удаан хугацаагаар алба хашсан хүмүүсийн нэг болох Ким Ки Нам таалал төгссөн тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэлд лхагва гарагт мэдээлжээ. Тэрбээр улс төрийн байр сууриа бэхжүүлэхэд нь гурван үеийн удирдагчдад тусалж, суртал ухуулгын аппаратыг удирдаж байв.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун "эх орныхоо төлөө эцсээ хүртэл үнэнчээр зүтгэсэн" ахмад хувьсгалч нас нөгчсөнд гүнээ эмгэнэж, талийгаачийн шарилд хүндэтгэл үзүүлсэн байна. Ким Ки Нам мягмар гарагт 94 насандаа таалал төгссөн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн юм.

Тэрбээр 1945 онд Умард Солонгосын төрийг үүсгэн байгуулсан хувьсгалын удирдагчийн үр удмынхны байр суурийг бататгах замаар Кимийн гурван үеийнхэн төрийн эрхийг барихад хувь нэмрээ оруулсан гол үнэнч албан тушаалтнуудын нэг байжээ.

“Нарны илч" бодлогоороо дамжуулан Пёньянтай эвлэрэх эрин үеийг нээсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жуныг оршуулах ёслолд оролцохоор 2009 онд Өмнөдөд очиж байсан Умард Солонгосын цөөн хэдэн албаны хүмүүсийн нэг бол Ким Ки Нам юм.

Тэрбээр 1966 онд Умардын үзэл суртлын аппаратыг тэргүүлэгчдийн эгнээнд шилжин орж, улмаар дэд даргаар дэвшин ажиллаж байсан бөгөөд 1985 онд буюу Ким Ир Сений үед даргаар томилогдсон тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын мэдээлэлд дурджээ. Улмаар 2017 онд тэтгэвэртээ гарсан байна.

Ким Ки Нам бол эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн үндэс суурийг тавьсан гол архитекторч байсан гэж "Стимсон" төвийн шинжээч Майкл Мэдден дүгнэн ярилаа. Ким Нам 2011 онд нас барсан одоогийн удирдагчийн эцэг Ким Чен Иртэй илүү ойр дотно байсан тухай М.Мадден эх сурвалжуудыг эш татан хэлжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44
Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ
02024-5-20 8:19
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01